“Багш солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд мэргэжлийн хөгжлийн бүлгүүдийн туршлага солилцох үйл ажиллагаа Дархан-Уул аймагт
👏👏👏Цэцэрлэгийн багш нар мэргэжлийн хөгжлийн бүлэг байгуулан ажилласнаар багшлахуй болон суралцахуйд тулгамдаж асуудлаа хамтран шийдэж, тодорхой үр дүнд хүрч байна.
✅“Багш солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд мэргэжлийн хөгжлийн бүлгүүдийн туршлага солилцох үйл ажиллагаа Дархан-Уул аймагт 2024 оны 2-р сарын 26-аас 3-р сарын 1-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
📌Энэ удаагийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн 27-р цэцэрлэгийн “Хүүхдийн хөгжилд хамтдаа” хэл ярианы сургалтын чиглэлийг дэмжих суралцахуйд суурилсан, тус аймгийн 7-р цэцэрлэгийн “Хэл яриа” судлагдахуунд суурилсан, Баянзүрх дүүргийн “Болор толь” бүсийн “Бид хамтдаа” суралцахуйд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгүүд харилцан туршлагаа солилцлоо.
✅Дархан-Уул аймгийн 27-р цэцэрлэг нь багш нарт тулгамддаг сургалтын агуулгын төлөвлөгөөг 7 хоногийн болон өдөр тутмын, өдрийн дэглэмийн бүхий л үйл ажиллагааны төлөвлөлтэй уялдуулж боловсруулах аргаа мэдэхгүй байсан асуудлыг олж илрүүлсэн байна. Ингэснээр мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажиллахдаа хэл яриа сургалтын чиглэлийн хүрээнд сургалтын төлөвлөгөө боловсруулахдаа агуулгын уялдаа холбоо, давтамж зэргийг харилцан уялдуулж төлөвлөж, өдрийн дэглэмийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж байна.
Мөн өдөр тутмын төлөвлөлтөөр арга зүйн шинэ санаа боловсруулж багш бүр туршин хэрэгжүүлдэг байна. Тухайлбал: багш Д.Эрдэнэцэцэг шагайгаар тоглох аргыг хэл ярианы үйл ажиллагаанд олон хувилбартай, хөгжлийн ялгаатай хүүхдэд тохирсон хэрэглэгдэхүүнээр хүргэж байв.
📌Тус цэцэрлэгийн багш нар нь хэл ярианы сургалтад хэрэглэх хэрэглэгдэхүүнийг олон хувилбартайгаар боловсруулан сургалт, үйл ажиллагаанд хэрэглэж үр дүнд хүрч байна. Хийсэн хэрэглэгдэхүүнээр дамжуулан гэртээ очоод хүүхдээ хэрхэн хөгжүүлж болохыг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөснөөр хамтдаа хүүхдүүдээ хэл яриаг нь хөгжүүлж байна.
📌Өдөр тутмын сургалт, үйл ажиллагааны явцад хүүхдийн хөгжлийн үнэлгээ, хөгжлийн ахиц, хөгжлийн ялгаатай байдлыг илрүүлэх чадварт багш нар суралцсанаар хүүхдийн ахиц амжилтыг бодитой үнэлж, хүүхэд бүрд тохирсон дэмжлэг үзүүлж байна.
✅Дархан-Уул аймгийн 7-р цэцэрлэг нь “Хэл яриа” судлагдахуунд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгийг хэл ярианы сургалтын чиглэлээ дагнан сургалтын төлөвлөгөө, төлөвлөлтөө сайжруулах, хэрэглэгдэхүүнийг олон хувилбараар ашиглаж болохоор хийсэн байна. Мөн дотроо хэл ярианы чиглэлээр бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгээр дөрвөн дэд бүлэг болон ажиллаж байна.
Тус цэцэрлэгийн онцлог тусгай хэрэгцээ шаардлагатай 45 хүүхэд 3 бүлэгт хамрагдаж байна. Энэ бүлэгт ажиллаж байгаа багш нар хүүхдүүдийн хэл ярианы чадварт нь ахиц гаргахаар ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулан тохирсон хэрэглэгдэхүүнээр дэмжлэг үзүүлэх ажлыг тогтмол хийж байна.
📌Хэл засалчтайгаа хамтран багш нар хүүхдийн хэл ярианы чадварыг нэмэгдүүлэх төрөл бүрийн сургалт, үйл ажиллагааг тогтмол хийж хэвшиж, үр дүнг тооцон ажиллаж байна.
📌Хөндлөн дэд бүлгүүд улиралд нэг удаа өөрсдийн сайжруулсан төлөвлөлт, хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгээ ярилцан сайжруулах ажил, цаашид анхаарах зүйлүүдээ багаараа ярилцан шийддэг болсон байна.
✅Багш нар мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажилласнаар дараах үр дүнгүүд гарч байна.
📌Багш бүр сургалт, үйл ажиллагааны төлөвлөлтийг Бүлгийн менежментээр оновчтой төлөвлөж сурч байна.
📌Хэл ярианы сургалтын хэрэглэгдэхүүний баяжилт хийж, сургалт, үйл ажиллагаанд тогтмол хэрэглэснээр хүүхдийн авиа үсгээ зөв дуудах, зөв бүтэцтэй, бүтэн өгүүлбэрээр ярих чадварууд ихээхэн нэмэгдэж байна.
📌МХБ-ийн үйл ажиллагааны үр дүнг сар, улирал бүр багш нараар нээлттэй хэлэлцүүлж, тайлагнаж, үр дүнгээ ярилцаж, багш багшаасаа суралцах боломж бүрдүүлж байна.
📌Хүүхдийн ахиц амжилтыг бодитой үнэлснээр тохирсон дэмжлэг үзүүлэх, тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнээр дэмжлэг үзүүлэх аргад багш нар сурч байна.
📌Хүүхдийнхээ хөгжлийг оновчтой дэмжих аргад суралцаж, гэртээ хүүхэдтэйгээ ажилладаг болсноор эцэг эхчүүдийн оролцоо дэмжлэг нэмэгдэж байна.
📌Хэл ярианы сургалтын хэрэглэгдэхүүний баяжилт хийж, сургалт, үйл ажиллагаанд тогтмол хэрэглэснээр хүүхэд өөрөө бие даан тоглож сурч байна.
📌Хөгжлийн ялгаатай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих ажлыг ГСТ-нд үндэслэн зохион байгуулах арга зүйд суралцаж, хүүхэд бүрд тохирсон дэмжлэгийг үзүүлж байна.
✅Мөн тус аймгийн 28, 22-р цэцэрлэгийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажилтай танилцаж зөвлөгөө өглөө.
✅Үйл ажиллагааны 5 дахь өдөр аймгийн 29 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарт цаашид мэргэжлийн хөгжлийн бүлгийн өнөөгийн нөхцөл байдал, үр дүн, цаашид сайжруулах асуудлаар мэдээлэл, зөвлөмж өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Төстэй мэдээ