PEАRSON BTEC ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2023-2024 оны хичээлийн жилд Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөр, арга зүй, үнэлгээг сайжруулах зорилгоор олон улсын Пийрсон(Рearson) хөтөлбөрийг туршилтаар Ражив Гандийн Нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж, Техник Технологийн Политехник Коллеж, ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа политехник коллеж, Дорнод аймаг дахь политехник коллеж, ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь политехник коллеж, Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежид тус тус хэрэгжүүлсэн. IEDC Pearson хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран 6 политехник коллежийн мэдээллийн технологийн багш, сургалтын арга зүйчдэд хөтөлбөрийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, үнэлгээний арга зүйг сайжруулах, багш, арга зүйчдийг чадавхжуулах, дэмжлэг үзүүлэх танхимын сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн даяар Pearson BTEC хөтөлбөрийн 800 гаруй албан ёсны төв үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд мэргэжлийн боловсролын 15 салбарт 2000 гаруй мэргэжлээр 1 сая суралцагч төгсдөг болно. 
Төстэй мэдээ