Worldskills-2024 дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээнд Монгол улсын багт орчуулагчаар оролцохыг урьж байна.

Франц улсын Лион хотод 2024 оны 09 дүгээр сарын 10-аас 09 дүгээр сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулагдах дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол улсын баг 7 мэргэжлээр оролцох юм. Англи хэлний орчуулагчаар 1 хүнтэй хамтран ажиллана. Тус ажил сайн дурын байх бөгөөд хувь хүнээс зардал гарахгүй.

📌Давуу тал: Worldskills дэлхийн ур чадварын байгууллагын албан ёсны бүртгэлд хамрагдан, олон улсын арга хэмжээний орчуулга, зохион байгуулалтын туршлага хуримтлуулна.

📌Тавигдах шаардлага: Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт ажилладаг, техникийн болон мэргэжлийн боловсролын салбарын англи хэлний мэдлэг туршлагатай. Хамтран ажиллах шалгуурыг хангасан оролцогчийн хүсэлтийг 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл enkhbolde@sic.mn э-майл хаягаар хүлээн авна. 

Төстэй мэдээ