#1: Хамран сургах тойрог
⏳Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д "Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно" гэж заасан.
⚙️Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн "Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал батлах тухай" А/82 дугаар тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2024 оны 11-д 6771 дугаартай нийтлүүлж /улсын нэгдсэн санд/, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байна.
📜Дээрх хууль, эрх зүйн орчны хүрээнд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар тухайн орон нутгийн хамран сургах тойргийг тогтоосон.
📆Цэцэрлэгийн бүртгэл 2024 оны 08 дугаар сарын 01-ний Пүрэв гарагаас, ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны Даваа гарагаас эхэлнэ.
📲Бүртгэл emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явагдана.