ХЭЛ, СОЁЛЫН ЯЛГААТАЙ БҮЛГИЙН БАГШ, ХҮҮХДЭД ЗОРИУЛАН БОЛОВСРУУЛСАН БАГШИЙН ЗӨВЛӨМЖ, СУРАГЧИЙН ГАРЫН АВЛАГА, ДАСГАЛ АЖЛЫН ДЭВТРИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГЭЖ БАЙНА

Хэл, соёлын ялгаатай бүлгийн хүүхдэд зориулан Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Дэлхийн банкны “Бага боловсролын чанарын шинэчлэл” төсөл, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2023 онд боловсруулсан, сайжруулан хэвлэсэн сургалтын хэрэглэгдэхүүний мэдээллийг хүргэж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/338 дугаар тушаалаар батлагдсан бага боловсролыг эх хэлээрээ эзэмшиж байгаа II-V ангийн сурагчдад зориулсан “Монгол хэлний хичээлийн сургалтын жишиг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулан хэвлэгдсэн сурагчийн гарын авлага, дасгал ажлын дэвтэр. Бага боловсролыг эх хэлээрээ эзэмшиж байгаа II-V ангийн сурагчдад зориулсан “Монгол хэлний хичээлийн сургалтын жишиг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд багш нарт дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсруулан хэвлэгдсэн зөвлөмж. Бага боловсролыг эх хэлээрээ эзэмшиж буй хүүхдэд зориулсан тува хэлний гарын авлагуудад агуулга, арга зүйн сайжруулалт хийж дахин хэвлэсэн.
Үндэстний цөөнх хүүхдүүдийн (казах, тува) сургалтын чанарыг дээшлүүлэх, тэдний төрийн (монгол) хэл болон эх хэлний үгийн нөөцийг нэмэгдүүлэх, хос хэлээр суралцахад сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах монгол-казах, казах,-монгол, монгол-тува, тува-монгол хэл дээр боловсруулсан сургалтын толь бичгүүдийг сайжруулан хэвлүүлсэн. Энэхүү сургалтын хэрэглэгдэхүүн нь хүүхэд ойлгоход хүндрэлтэй мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо бүхий үг хэллэгийг 2-6 дугаар ангийн математик, дүрслэх урлаг, байгалийн ухаан, биеийн тамир, биологийн сурах бичгээс түүвэрлэж казах, тува хэлээр орчуулсан болно. Хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн бага ангийн багш нарт зориулсан хос хэлний сургалтын АХИС арга зүйн зөвлөмж.






























Төстэй мэдээ