ТХЗ-4 буюу “ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ” ЗОРИЛГЫГ СУРТАЛЧЛАХ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго 4-ийн төлөө бид хамтдаа” аяныг 2024 оны 9 дүгээр сарыг дуустал зохион байгуулж байна. Аяны зорилго “Чанартай боловсролыг дэмжих” зорилгын талаарх мэдлэг ойлголт, мэдээллийг сурагч, эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтнуудад сурталчилж, энэ зорилтыг биелүүлэхэд хүн бүрийн идэвх чармайлт, олон талын хамтын ажиллагаа чухал гэдгийг ойлгуулахад энэхүү аяны зорилго оршино.
Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн хичээлээс гадуурх үйл ажиллагааны хөтөлбөрт “ТХЗ-4”-ын агуулгыг тусгаж, хэрэгжүүлэх, боловсролын ач холбогдлын талаар хүүхэд, залуус, олон нийтэд сурталчлан таниулах юм.
Дараах холбоосоор аянд нэгдээрэй.
 
Олон нийтэд сурталчлах
БСҮХ, НҮБС-ын боловcруулсан агуулгыг татаж авах
Төстэй мэдээ