ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
БНСУ-ын Хампён хотын боловсролын газар болон Хөвсгөл аймгийн боловсролын газар хооронд боловсрол, соёл, багш, сурагчдын солилцооны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Дээрх 2 байгууллагын харилцан хөгжил, харилцан идэвхтэй, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд уг санамж бичгийн зорилго оршино.
 
Хамтын ажиллагааны хүрээнд:
- ЕБС-ийн багш, сурагчдын боловсрол, соёлын солилцоо, үйл ажиллагаа
- Хоёр байгууллагын боловсролын солилцоо, туршлага судлах, сургалт
- Боловсролын тоног төхөөрөмжийг харилцан солилцох, дэмжлэг үзүүлэх
- Хоёр байгууллагын тохиролцсон бусад солилцооны үйл ажиллагаа болох холбогдох төслүүдэд хамтран ажиллахад чиглэсэн байна.
Төстэй мэдээ