“ЦАХИМ АЯЛАЛ” ИНТЕРАКТИВ ХИЧЭЭЛИЙГ ТАНИУЛАХ, ХЭРЭГЛЭЭ БОЛГОХ ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр бүтээсэн “Цахим аялал” интерактив хичээлийг бага боловсролын багш нарт таниулах, сургалтад ашиглах, хэрэглээ болгоход дэмжлэг үзүүлэхэд тус сургалтын зорилго оршино. Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн бага боловсролын нийт 200 багш хамрагдаж байна. Сургалт нь 2024 оны 09 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Боловсролын ерөнхий газар болон НҮБ-ын Хүүхдийн сан, Номадик контент ХК хамтран зохион байгуулж байна.
 
Сургалт дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдана. Үүнд:
 
- “Цахим аялал” болон “Эрдмийн долгион” төслийн танилцуулга
- Хүн ба орчин, хүн ба нийгэм хичээлийн жилийн төлөвлөлттэй уялдуулан интерактив хичээлийг сургалтад ашиглах нь
- Хүн ба орчин, хүн ба нийгэм хичээлийн жилийн төлөвлөлттэй уялдуулан интерактив хичээлийг сургалтад ашиглах нь
- Цахим контентыг ашиглаж буй туршлага
- Математикийн хичээлийн жилийн төлөвлөлттэй уялдуулан интерактив хичээлийг сургалтад ашиглах нь
- Цахим контентыг ашиглаж буй туршлага
- Эрдмийн долгион аудио хичээлийн танилцуулга
- Монгол хэлний хичээлийн жилийн төлөвлөлттэй уялдуулан интерактив хичээлийг сургалтад ашиглах нь
- Цахим контентыг ашиглаж буй туршлага
- Бүтээлийн танилцуулга
- VR технологийн танилцуулга
- “Medle.mn” талбарт байршуулсан интерактив хичээлийг ашиглан үзүүлэх хичээл бэлтгэх, хэлэлцүүлэг хийх
- Ажлын байрандаа хэрэгжүүлэх санаа
- Сургалтын дүгнэлт
Төстэй мэдээ