Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум 100 ортой шинэхэн цэцэрлэгийн барилгаа ашиглалтад хүлээн авлаа.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн ая тухтай орчинд сургаж, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилсээр байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн барилгын ажлыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллан, хүлээн авлаа. Гүйцэтгэгчээр "Номин ундрах" ХХК, захиалагчийн хяналтыг Баянхонгор аймгийн ГХБХБГ гүйцэтгэж ажиллалаа. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Төстэй мэдээ