СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНД МӨРДӨХ УДИРДАМЖ, ТОГООЧ, ХООЛ ЗҮЙЧИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ГАРЫН АВЛАГА БЭЛЭН БОЛЛОО
КОЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн удирдах хорооны хурал зохион байгуулагдав.
Тус хуралд КОЙКА ОУБ, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газрын төлөөлөл оролцов.
 
Нийслэлд хэрэгжүүлж буй тус төслийн хүрээнд энэ онд хэрэгжүүлсэн дараах ажлыг танилцуулав. Үүнд:
📌Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх удирдамж боловсруулах ажлын явц
📌Хоол зүйч, тогоочийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах ажлын явц
📌Хоол үйлдвэрлэл үйлчилгээний асуудал хариуцсан төрийн албан хаагчдад зориулсан Master trainer сургалт
📌Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийн үйл ажиллагааны тухай
📌Төвийн сургагч багшийн сургалт зохион байгуулсан ажлын явц
📌Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө
Талууд төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд мэдээлэл шуурхай солилцох, холбогдон гарах төсвийг улсын төсөвт суулгах талаар чиглэл өгөв.
Төстэй мэдээ