ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

   Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 08:30 цагаас 10 дугаар сарын 31-ний өдрийн 17:30 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: orkhonbaigali@agency.edu.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 96197789, 70140069

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалтыг доорх хавсаргасан файлаас харна уу.

Байгууллага Дотоод нэгж

Албан тушаалын ангилал зэрэглэл

Хариуцсан асуудал

Орон тоо

Албан тушаалын тодорхойлолт Албан тушаалын зорилго Мэргэжил
  Удирдах албан тушаал /1/
1 Боловсролын ерөнхий газар Цахим шилжилт, нэгдсэн статистикийн газар ТЗ-3 Цахим шилжилт, нэгдсэн статистикийн газрын дарга 1 Татаж авч үзэх Боловсролын цахим шилжилтийн бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг хангах, салбарын статистик бүртгэлийг боловсронгуй болгон хөгжүүлэх чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангаж, гүйцэтгэлийн үр дүнг Боловсролын ерөнхий газрын даргын өмнө хариуцна. Мэдээлэл, харилцаа холбооны технологи /061/; Электроник, автоматжуулалт-иненерчлэл /0714/; Багш-инженерийн боловсрол /011411/; Боловсрол судлал /011101/.
  Гүйцэтгэх албан тушаал /2/
  Боловсролын ерөнхий газар Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газар Захиалагчийн хэлтэс ТЗ-7 Боловсролын сургалтын байгууллагын хөрөнгө оруулалтын барилга, угсралтын ажлын гүйцэтгэл, хяналт, санхүүжилт, судалгаа хариуцсан мэргэжилтэн 1 Татаж авч үзэх Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд боловсролын сургалтын байгууллагын улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих барилга байгууламж, их засварын ажлын хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагын судалгаа, гүйцэтгэл, хяналт, санхүүжилт, цахим мэдээллийн санг үүсгэх чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газрын даргын өмнө хариуцна. Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/;
Архитектур ба барилга угсралт /073/;
  Боловсролын ерөнхий газар Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газар Суралцагчийн үнэлгээний хэлтэс ТЗ-7 Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн 1 Татаж авч үзэх Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, үнэлгээтэй холбоотой эрх бүхий байгууллагаас баталсан хууль тогтоомж, шийдвэр, арга хэмжээ, төлөвлөгөөний хэрэгжилтийн үйл ажиллагааг зохицуулах, хянах, талуудын оролцоог хангах ажлыг чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн хэлтсийн даргын өмнө хариуцна. Боловсрол /01/.
 

 

Төстэй мэдээ
Close menu