STEM боловсролын арга зүй:
ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх “STEM боловсролын хэрэглэгдэхүүнийг сургалтад хэрэглэх арга зүйн сургалт”-ыг нийслэлийн БГД-ийн ерөнхий боловсролын “Эрдмийн-Өргөө” цогцолбор сургуулийн бага боловсрол, байгалийн ухааны багш нарт зохион байгууллаа. STEM боловсролын дидактикийн орчин үеийн хандлагад суурилсан дараах 6D алхмын дагуу төлөвлөгдсөн хичээлүүдийг сургалтад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршино. Үүнд:
1. Сонирхон судлах түүх
2. Төсөөлөн бодуулах, үндсэн концепцуудыг ойлгуулах
3. Туршин хэмжих, зураглан ойлгох
4. Сурснаа бататгаж шинийг санаачлах
5. Сэтгэн бүтээх
6. Эргэцүүлэн тунгааж хэлэлцэх, үнэлэх
Төстэй мэдээ