ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТОГООЧИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Боловсролын яам, КОЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв” байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. БНСУ-ын багш, мэргэжилтнүүдтэй хамтран “Хүүхдийн хоолны тогооч”-ын 120 цагийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын багш нарыг энэ оны 3 дугаар улиралд бэлтгэсэн.
 
Дээрх бэлтгэл ажлын хүрээнд “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв” нь сургууль, цэцэрлэгийн тогооч нарт зориулсан сургалтыг өнөөдөр эхлүүлээд байна. Хоёр үе шаттай зохион байгуулагдах тус сургалтын эхний үе шат 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Тус сургалтаар дамжуулан тогооч нарт дараах агуулгын талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн. Үүнд:
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааны төлөвлөлт, менежмент
- Эрүүл ахуй, аюулгүй байдлын менежмент /Хоолны хордлогоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээ/
- Хоолны газрын менежмент /Тоног төхөөрөмжийн төлөвлөлт/
- Хоол үйлдвэрлэлийн үндсэн ойлголт, технологийн боловсруулалт
- Хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн хяналт
- Шим тэжээлийн үндсэн ойлголт онолын хичээлүүд багтсан болно.
Хоол үйлдвэрлэлийн дадлага, үйлдвэрлэлийн дадлага 2024 сарын 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлнэ. Сургалтад хамрагдсан тогооч нарт хүүхдийн хоолны мэргэшсэн тогоочийн сертификат олгоно.
Төстэй мэдээ