МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ПРОГРАММ ХАНГАМЖААР СУРАЛЦАХ СОНИРХОЛТОЙ АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН "ХУРДАН" КЛУБЫГ БАЙГУУЛНА
Мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой хүүхдүүдийг дэмжих, өсвөр үе, залуучуудаар дамжуулан бүх нийтийн цахим ур чадварыг сайжруулах, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, дүүргийн Засаг даргын дэргэд ахлах ангийн сурагчдын "Хурдан" клубыг байгуулж, дэмжиж ажиллана.
Энэхүү клубт нэгдсэн сурагчдад мэдээллийн технологийн суурь мэдлэг олгох "Бүх нийтийн цахим ур чадварын IV үе шатны сургалт"-ыг зохион байгуулж, ур чадварыг нь хөгжүүлнэ. "Хурдан" клуб байгуулж ажилласнаар мэдээллийн технологийн чиглэлийн төсөл хөтөлбөрт сурагчдыг хамруулах боломжууд нэмэгдэх юм.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас цахим засаглалын хөгжлийн индексийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадвар олгох, дээшлүүлэх, кибер аюулгүй байдал гэсэн агуулгын хүрээнд 3 удаагийн сургалтуудыг улсын хэмжээнд үе шаттай зохион байгуулсан. Тус сургалтын үргэлжлэл "Бүх нийтийн цахим ур чадварын IV үе шатны сургалт"-ыг ийнхүү Боловсролын ерөнхий газар, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨААТҮГ-тай хамтран хэрэгжүүлэх юм.
Төстэй мэдээ