“Ээлтэй сургууль” төслийн сургалт, үйл ажиллагаа Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна.
Боловсролын ерөнхий газар, Нэгдсэн үндэстний байгууллагын “Хүн амын сан”-тай хамтран хэрэгжүүлж буй “Ээлтэй сургууль” төслийн сургалт, үйл ажиллагаа Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна. Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын “Номуундалай” сургууль нь 3300 суралцагч, 120 багш, 50 ажилтан, албан хаагчтайгаар 101 дэх хичээлийн жилдээ сургалт, үйл ажиллагаагаа явуулж байна. Төслийн хүрээнд “Ээлтэй сургуулийн орчин”, “Төгсөлтийн өмнөх хөтөлбөр”, “Үе тэнгийн боловсрол, сургагч" гэсэн 3 дэд хөтөлбөрийн дагуу сургалт үйл ажиллагаа зохион байгуулж, төлөвлөгөө гарган ажиллах юм. Сургалтад сургуулийн менежмент, хүүхэд хамгааллын багийн 8 гишүүн, 9 багш, дунд, ахлах ангийн 8 суралцагч нийт 25 оролцогч хамрагдаж байна. Мөн сургуулийн удирдлагын баг, багш, суралцагчдын төлөөлөл оролцож сургуулийн сэтгэл зүйн орчин, цахим орчны аюулгүй байдал, материаллаг орчны нөхцөл байдлаа үнэлэн дүгнэж, тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, цаашид ажиллах чиглэлээ хамтран гаргаж байгаа нь онцлог байна. 
Төстэй мэдээ