“Ээлтэй сургууль” төслийн сургалт, үйл ажиллагаа Баян-Өлгий аймагт...
Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан, Боловсролын ерөнхий газар хамтран “Ээлтэй сургууль” төслийн сургалт, үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Улаанхус сумын ЕБС, аймгийн төвийн ЕБ-ын 2 дугаар сургууль дээр тус тус зохион байгуулж байна.
 
Сургалт, үйл ажиллагаанд суралцагч, багш, удирдлага, хүүхэд хамгааллын баг, сургуулийн эмч, сэтгэл зүйч, МХБ-ийн ахлагчийн төлөөллийн оролцоотойгоор
• Сургуулийн цахим аюулгүй байдал
• Сургуулийн сэтгэл зүйн орчин
• Төгсөлтийн өмнөх сэтгэл зүйн асуудал
• Төгсөгчдийн эрүүл мэндийн асуудал
• Төгсөгчдийн эрх зүй, санхүү
• Үе тэнгийн боловсрол, онцлог зэрэг агуулгын хүрээнд асуудлаа илрүүлж, шийдлээ ярилцаж урт болон богино хугацааны төлөвлөлтөө хамтран боловсрууллаа.
Суралцагчид сургалтад бүтээлчээр, идэвхтэй оролцож, бодит жишээн дээр ярилцаж манлайлан ярьж илтгэж байна. Сургуулийн суурь асуудлаа хамтдаа илрүүлж, хамтдаа төлөвлөж, хамтран ажиллах, оролцох үүрэг хүлээж байгаа нь хүүхдүүдэд сонирхолтой бас баяртай байв. Мөн эрүүл мэндийн судлагдахууны хичээл зааж буй багш нарын арга зүйд дэмжлэг болохуйц видео контентуудыг ашиглах аргачлалын хамт түгээн ажиллав.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Төстэй мэдээ