“ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ ТӨСӨЛ”-ИЙН СУРГАЛТ ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Боловсролын ерөнхий газар, Нэгдсэн үндэстний байгууллагын “Хүн амын сан”-тай хамтран хэрэгжүүлж буй “Ээлтэй сургууль” төслийн сургалт, үйл ажиллагаа Ховд аймагт зохион байгуулагдлаа. Тус сургалтад Ховд аймгийн ерөнхий боловсролын 3 сургууль хамрагдав. Ерөнхий боловсролын 7-р сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд 1601 суралцагч, 66 багш, 53 ажилтантай , Зэрэг сумын ерөнхий боловсролын сургууль нь 661 суралцагч, 33 багш, 26 ажилтантай, Булган сумын ерөнхий боловсролын 2-р сургууль 1185 суралцагч, 58 багш, 47 ажилтантай хичээл сургалтын, үйл ажиллагаагаа тус тус явуулж байна. Төслийн хүрээнд “Ээлтэй сургуулийн орчин”, “Төгсөлтийн өмнөх хөтөлбөр”, “Үе тэнгийн боловсрол, сургагч" гэсэн 3 дэд хөтөлбөрийн дагуу сургалт үйл ажиллагаа зохион байгуулж, сургуулийн өөрийн үнэлгээнд үндэслэн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллалаа. Тус сургалтад сургуулийн удирдлага болон хүүхэд хамгааллын багийн 13 гишүүн, 26 багш, бусад ажилтан алба хаагч 14, дунд, ахлах ангийн 42 суралцагч нийт 95 оролцогч хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдлээ. Сургалтыг сургуулийн өөрийн үнэлгээний үр дүнтэй уялдуулан зохион байгуулсан нь үр дүнтэй болов. Сургалтын оролцогчдын хувьд сургуулийн удирдлага хүүхэд хамгааллын багш ажилтнууд, сурагчид гэсэн олон төлөөлөл оролцсон нь харилцан бие биеэсээ суралцах, асуудлыг олон талаас нь харж дүгнэлт хийх боломжийг бүрдүүлэв. Мөн ээлтэй сургуулийн одоогийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж цаашид сайжруулах асуудлаа илрүүлэн гарц шийдэл, болон хийх ажлын төлөвлөлт хийсэн нь сургалтыг үр дүнтэй болгов. Сургуулийн удирдлага хүүхэд хамгааллын багийн гишүүд, багш, суралцагчдын төлөөлөл хамтран сургуулийн орчин, орчны аюулгүй байдал, нийгэм сэтгэл зүйн орчны тулгамдсан асуудал, төгсөлтийн өмнөх хөтөлбөр эрүүл мэнд, эрх зүй, санхүү, үе тэнгийн боловсрол олгох хөтөлбөрийн тулгамдсан асуудлаа тодорхойлж, цаашид ажиллах чиглэлээ хамтран гаргаж байгаа нь ач холбогдолтой байна.
Төстэй мэдээ