Хосолсон сургалтыг туршин нэвтрүүлэхэд сурагч, эцэг эх, асран хамгаалагчид, багш нарын оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой "ЦАХИМ КОНТЕНТЫН УРАЛДААН"-ыг зарлаж байна.
“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих - EQUAL” төслийн зорилтот 85 сургуулиас сонгогдсон 255 багш нар өөрийн хичээл дээр хосолсон сургалтын тодорхой загваруудыг турших бөгөөд сайн туршлагаа бусад багш нарт түгээн дэлгэрүүлэх, хосолсон сургалтын туршилтад хамрагдаж чадахгүй байгаа сурагч, тэдгээрийн эцэг, эх асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, сургалтын үед хүүхдээ хэрхэн дэмжих, зөвлөмж, зааварчилгааг хүргүүлэхэд уралдааны зорилго оршино.
 
Та бүхэн уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл, "УДИРДАМЖ" болон Зорилтот 85 сургуулийн жагсаалттай дараах линкээр орж танилцаарай.
Төстэй мэдээ