Хичээлээс гадуурх үйл ажиллагааг таниулан сурталчлах өдөрлөг зохион байгуулагдлаа
Энэхүү өдөрлөг нь оролцооны байгууллагын болон ерөнхий боловсролын сургуулийн cурагчдыг төлөөллийг оролцуулан хүүхдийг өөртөө итгэлтэй, бие бялдар, оюун сэтгэхүй, ёс суртахууны төлөвшилтэй, нийгмийн олон талт харилцаанд зохицон, бусдыг манлайлж, хамт олны хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах, шийдвэр гаргах чадвартай, бүтээлч, санаачилгатай, эх оронч үзэлтэй хувь хүн болон хөгжих, цаашилбал гэмт хэрэг зөрчил, ялангуяа хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ерөнхий ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааг сурталчлан таниулах өдөрлөгт дараах клубүүд оролцож клубийн үйл ажиллагаагаа танилцууллаа. Үүнд:
1. Ухаалаг хөтөч клуб
2. Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой клуб
3. Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал хөтөлбөр
4. Импакт плас
5. Оролцоод хөгжье
6. Өсвөрийн аврагч
7. Сэтгүүлч хүүхэд
8. Судлаач хүүхэд
9. Сайн иргэн
10. Монголын хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагаа
11. Монголын скаутын холбооны үйл ажиллагаа
 
Өдөрлөгөөр ерөнхий боловсролын сургуулиуд дээр хэрэгжиж буй клубийн үйл ажиллагааны танилцуулга явагдаж, хичээлээс гадуурх үйл ажиллагааг тогтвортой байдлыг хангах, сайжруулах салбар хэлэлцүүлгийг өрнүүлэв.
Түүнчлэн салбар хэлэлцүүлгээс гарсан саналыг Боловсролын ерөнхий газарт өргөн барилаа. Тус өдөрлөгийг Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын Газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Анбаунд Монгол ТББ хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийг АНУ болон Монгол улсын хооронд байгуулсан "Хүүхэд хамгааллын компакт" түншлэлийн хүрээнд АНУ-ын Төрийн Департментын санхүүжилтээр Азийн Сан болон Дэлхийн Зөн олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын компакт: Хүн худалдаалаахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
 
Төстэй мэдээ