МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ ТАНХИМЫН СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ
Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т “Багш, ажилтны мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх” чиг үүргийн дагуу Боловсролын ерөнхий газраас Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багшийг мэргэжлийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг Дэлхийн ур чадварын уралдааны агуулга, үнэлгээний стандартыг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах, эксперт багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаатай уялдуулан үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ. Тус сургалтыг зохион байгуулах төлөвлөгөөний дагуу Гагнуур, CNC токарь-үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийн засвар үйлчилгээ, Барилгын сантехник, хоолой угсралт мэргэжлийн багш нарын мэргэшүүлэх танхимын сургалт нэгэн зэрэг эхэллээ. Гагнуурын мэргэжлийн сургалтыг Дэлхийн ур чадварын эксперт багш Ц.Хашмөрөн, CNC токарь, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ мэргэжлийн сургалтыг Дэлхийн ур чадварын эксперт багш Г. Оюунбат, Барилгын сантехник, хоолой угсралт мэргэжлийн сургалтыг Дэлхийн ур чадварын эксперт багш С.Батаа нар удирдан зохион байгуулж байна. Сургалтыг 2024 он 12 дугаар сарын 2-ны өдрөөс 6-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд Барилгын политехник коллеж, Герман Монголын Мэргэжлийн боловсролын сургууль хамтран ажиллаж байна.
Төстэй мэдээ