ЕБС-ИЙН НОМЫН САНД НОМ, ХЭРЭГЛЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ, СУРАЛЦАГЧДЫН УНШИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР...

Боловсролын ерөнхий газар, “Уншигч” төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “ЕБС-ИЙН НОМЫН САНД НОМ, ХЭРЭГЛЭГДЭХҮҮН (тавиур) НИЙЛҮҮЛЭХ, СУРАЛЦАГЧДЫН УНШИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР” төслийн хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 26, 27- ны өдрүүдэд International School of Ulaanbaatar-Улаанбаатар дахь Олон улсын дунд сургууль болон Amerian Corner буюу Америкийн соёл мэдээллийн төвийн байранд нийслэл, орон нутгийн төрийн өмчийн 20 сургуулийн 40 багш, номын санчдад танхимын сургалтыг зохион байгууллаа.







Сургууль хамтын ажиллагаанд суурилан номын сангийн материаллаг болон үйлийн орчны жишиг загварыг бий болгох зорилгоор тус төсөлд хамрагдаж буй сургуулиудын номын санд ном болон хэрэглэгдэхүүн /тавиур/ нийлүүлэх, бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийн агуулгыг бататгах, дэлгэрүүлэн судлах, танин мэдэхүй, хувь хүний хөгжил төлөвшлийг дэмжихэд чиглэн судалсан номын агуулгын хүрээнд контент бүтээх, номын сангийн орчин, үйл ажиллагааны чиглэлээр зөвлөн туслах, онлайн сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээг хийж гүйцэтгэнэ.



Төстэй мэдээ