"ТАБЛЕТТАЙ БАГШ САНААЧИЛГА"-ЫН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Боловсролын ерөнхий газраас МУБИС, БСҮХ болон бусад байгууллагуудтай хамтран "Таблеттай багш санаачилга"-ыг 3 дахь жилдээ туршин хэрэгжүүлж байна.
📈“Таблеттай багш санаачилга”-д 13 аймгийн 192 сум, 12 багийн цэцэрлэг, хил хамгаалах салбар цэцэрлэгийн 15 бүлэг, нийслэлийн 2 дүүрэг болон 266 багш нэгдэж, Таблеттай багшийн хөтөлбөрт 2-5 насны 5417 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 42 хүүхэд, 4943 эцэг эх, асран хамгаалагч хамрагдаад байна.
👍Сургалтын модулийг 5 цувралаар, мөн ном, гарын авлагыг боловсруулан нийт 5100 ширхгийг хэвлүүлэн түгээн дэлгэрүүлж, туршин хэрэгжүүлж байна. Үүнд;
📕Эцэг эх, асран хамгаалагчийн ном
📗Багшийн ном
📘Гэр бүлд суурилсан сургалт үйл ажиллагааны төлөвлөгөө
📙Хүүхдийн ном /2-3 нас, 4-5 нас/
Төстэй мэдээ