
“Шим тэжээлийн боловсрол” нөлөөллийн ажлын хүрээнд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах, тогоочийн ажил мэргэжлийн онцлогийг сурталчлан таниулах, суралцагчдын эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд нөлөөллийн ажил зохион байгуулж байна. Сургуулийн 1-5 дугаар ангийн 12 бүлгийн 354 суралцагчдад "Хоол хүнсний хэрэгцээ ба сонголт” сэдвийн доор хүнсний ногооны шим тэжээлийг сурталчлах, сургуулийн орчинд зарахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг таниулах сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, хүүхэд бүрийг витаминжууллаа. “Үдийн хоолны амталгаат өдөрлөг” –ийг нэгдүгээр ангид элсэн орсон 92 суралцагчийн 117 эцэг эх, асран хамгаалагчдыг хамруулан зохион байгууллаа. ”Үдийн хоол”-ны амт чанар, орц нормыг сайжруулж, суралцагчдын сонирхолд нийцүүлэн хоолны нэр төрлийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.



