ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

            Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эцэг, эхийн оролцоо, хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:30 цагаас 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: orkhonbaigali@agency.edu.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 96197789, 70140069

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалтыг доорх хавсаргасан файлаас харна уу.

Байгууллага Дотоод нэгж

Албан тушаалын ангилал зэрэглэл

Хариуцсан асуудал

Орон тоо

Албан тушаалын тодорхойлолт Албан тушаалын зорилго Мэргэжил
  Удирдах албан тушаал /1/
1 Боловсролын ерөнхий газар Суралцагчийн хөгжлийн газар Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс ТЗ-7 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эцэг, эхийн оролцоо, хяналт хариуцсан мэргэжилтэн  1 Татаж авч үзэх Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэрэгжилтэд хяналт тавих, орон тооны бус хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын чиглэлээр удирдлага, арга зүйгээр хангах чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын болон хэлтсийн даргын өмнө хариуцсан. Хүнс үйлдвэрлэлт /0721/;                                      Хоол судлал /072102/;            Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи /072101/;                    Менежмент ба удирдахуй /041301-041303/.
Төстэй мэдээ