МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар хамтран Европын холбооны санхүүжилттэй "Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа “МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ, ИНДЕКСИЙН ХЭРЭГЖИЛТ” сэдэвт удирдах ажилтны сургалт-хэлэлцүүлэг үргэлжилж байна. ✅️НЭГДСЭН СУРГАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ: 🔹️Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх (ESEL) хөтөлбөрийн онол, арга зүй, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал; 🔸️Мэргэжлийн болон техникийн боловсролын үнэлгээний болон ур чадварын уралдаан зохион байгуулах журмын хэрэгжилттэй холбоотой асуудал; 🔹️Мэргэжлийн болон техникийн боловсролын орчин, хэрэглэгдэхүүний талаар мэдээллийг нэгтгэн хэлэлцүүлж, хувь хүний хөгжлийн судлаач багш М.Мөнхжаргалын “ХҮНИЙ ХӨГЖИЛ БА ХАРИЛЦАА” сэдэвт сургалтаар ШИГТГЭЭ хийж хамтран хөгжиж байна. ✔️Мөн сургалт-хэлэлцүүлгийн дараагийн хэсэгт СУРГАЛТЫН МЕНЕЖЕР, АРГА ЗҮЙЧ-БАГШ-ийн чиг үүргээр хоёр бүлэг болгон дараах агуулгаар хамтран суралцах боломжтойгоор зохион байгууллаа.

✅️СУРГАЛТЫН МЕНЕЖЕРТ: ▪️НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн МБТБ-ын зөвлөх Ц.Ганчимэг, О.Саруул нар чиглүүлэн Чадамжийн нэгжийн жагсаалт гаргах багийн ажлаар МЭРГЭЖЛИЙН ЧАДАМЖИЙН БОЛОВСРУУЛАЛТЫГ ОЛОН УЛСЫН ЧАДАМЖИЙН СТАНДАРТТАЙ харьцуулан судлах дадлага ажил;

✅️АРГА ЗҮЙЧ-БАГШ НАРТ: ▪️”Идэвхжүүлэх сургалтын арга зүй” дадлага сургалтыг сургагч багш Б.Энхжаргал, ”Хичээл ажиглалтын арга зүй” дадлага сургалтыг Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Гажиддулам нар чиглүүлэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

🟣Цаашид сургалт-хэлэлцүүлэгт хамрагдсан менежер, арга зүйчид сургалтын байгууллагын хүрээнд хамтран боловсруулсан багийн ажлыг түгээн дэлгэрүүлж ажиллах юм.

Төстэй мэдээ