2021 оны үндсэн сургалтын бүртгэлийн тухай мэдээлэл

Тус институт нь 2021 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, удирдах болон бусад ажилтны мэдээллийг Боловсролын салбарын мэдээллийн систем https://www.esis.edu.mn/ -ээс авна. /БМДИ-ээс тусдаа бүртгэл хийхгүй/
Иймд:
1. ЕБС-ийн захирал, сургалтын менежер болон цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар өөрийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудынхаа https://www.esis.edu.mn/ системд байгаа мэдээллийг 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор хянан үзээд шинэчилж, бүрэн гүйцэд, үнэн зөв оруулна уу.
2. Ялангуяа Боловсролын салбарын мэдээллийн систем https://www.esis.edu.mn/-д “багш” мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэнийг нотлох дипломын мэдээлэл “төгссөн сургууль”, “үндсэн мэргэжил”, үндсэн сургалтад хамрагдах “тухайн мэргэжил(багш)-ээр ажилласан жил”, удирдах ажилтан, ажилтнуудын хувьд "тухайн албан тушаалд ажилласан жил" болон тогтмол ашигладаг цахим шуудан (мэйл хаяг)-ийн мэдээлэл зэргийг дахин сайтар шалгаж, шинэчлэх шаардлагатай мэдээллүүдээ бүрэн гүйцэд оруулна уу.
3. Тухайн сургууль, цэцэрлэг нь багш, удирдах болон бусад ажилтныхаа мэдээллийг системд шинэчлэн, үнэн зөв, бүрэн гүйцэд оруулах бөгөөд мэдээллээ зөрүүтэй оруулснаас шалтгаалж, үндсэн сургалтын бүртгэлд хамрагдаж чадаагүй тохиолдолд тус институт хариуцлага хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
4. Тус институтээс 2021 онд эхний, 5,10 дахь жилийн үндсэн сургалтад хамрагдах багш, удирдах болон бусад ажилтны мэдээллийг Боловсролын салбарын мэдээллийн систем https://www.esis.edu.mn/ -ээс татаж аваад, хамрагдах багш, ажилтны мэйл хаяг руу сургалтын хугацаа, хэлбэр, зохион байгуулалтын талаар мэдээлэл хүргэх болно.
ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.
Төстэй мэдээ