Сургалтын үйл ажиллагаан дахь багшийн үүрэг

Байгууллагын албан ёсны менежерээс гадна тэнд ажилладаг хүн бүрийн менежментийн үүрэг өсөн нэмэгдсээр байна.
Суралцахуйн үйл ажиллагаанд багш ямар үүрэгтэй вэ? Яагаад багшийг менежер гэж үзэх болов? Шинжлэх ухаан, технологийн эрчимтэй хөгжил, мэдээллийн хязгааргүй нөөц, байгаль, нийгмийн олон өөрчлөлтөөс шалтгаалан хурдацтай өөрчлөгдөн буй тодорхойгүй нийгэмд аж төрөн амьдрах дэлхийн иргэн-ажиллах хүчний нөөцийг бэлтгэн, сурган төлөвшүүлэх хариуцлагатай үүрэг өнөөгийн багш нарт ноогдож байна.
Дээрх хариуцлагатай үүргээ хэрэгжүүлэхдээ багш та дараах “дүр”-ийн алинд илүү “тоглодог” болохоо эргэцүүлж үзээрэй.
Хянагч: Багш нь хичээл, сургалтын үйл ажиллагааны туршид суралцагчид юу хийж, юу ярьж, хэрхэн өөрийгөө илэрхийлж, хамтран ажиллаж байгааг ажиглан, хянаж байдаг. Ингэснээрээ ямар дэмжлэг урамшуулал, хэнд, хэзээ шаардлагатай байгаа, сургалтын арга зүйгээ хэрхэн хөгжүүлэхээ олж харах боломжтой болдог.
Идэвхжүүлэгч: Багш нь суралцагчдад үйл ажиллагаанд хэрхэн оролцох, суралцах арга замыг санал болгож, идэвхжүүлэх шаардлагатай болдог. Суралцагчид заримдаа алдаа гаргах, алдаагаа олж харахгүй, хэрхэн ажиллахаа мэдэхээ болих зэрэг мухардалд ордог бөгөөд энэ үед арга замаа олох, алдаагаа олж, засахад нь туслан заавар зөвлөгөө, урам зориг өгдөг.
Эх сурвалж: Багш нь шаардлагатай сургалтын материал, эх сурвалж, нөөцөөр хангах сурах үйл ажиллагаанд шаардлагатай хэл, харилцааг зохицуулах үүргийг гүйцэтгэдэг. Шаардлагатай үед нөөц, эх сурвалжаар хангаж байхын тулд хувийн бэлтгэл базааж, нөөц материал бэлтгэхийн зэрэгцээ эх сурвалжийг санал болгох, хамтран ажиллах бүлгүүдийг холбож өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.
Үнэлэгч: Багш сурагчдын хүрэх ёстой түвшин, түүний шалгуурыг боловсруулж, гүйцэтгэлийн үр дүнг урьдчилан төсөөлөх, гүйцэтгэсэн байдлыг үнэлэх шаардлага гардаг. Сургалтын үйл явцад үнэлгээ хийж, зорилго, явцыг харьцуулах, шаардлагатай залруулгыг хийх, зөвлөмжөөр хангах үйл ажиллагааг зохион байгуулна.
Зохион байгуулагч: Аливаа үйл ажиллагааны үр дүн нь төлөвлөлт, зохион байгуулалт хэр оновчтой байхаас шалтгаалдаг. Сурагчдад өмнөх мэдлэг, чадвартаа тулгуурлан дараагийн хийх ёстой зүйлээ тодорхойлох арга замыг зааж өгөх, сурах үйл ажиллагааг нь оновчтой удирдлага, зохион байгуулалтаар дэмжих нь багшийн нэн чухал үүрэг юм.
Оролцогч: Багш нь сурагчидтайгаа хамтран үйл ажиллагаанд оролцож байгаа үед ангийн уур амьсгалыг сайжруулна. Багш энэ үүргээ гүйцэтгэхдээ давамгайлах эрсдэл байдгийг анхаарах нь зүйтэй.
Чиглүүлэгч: Багш нь суралцагчдыг зөвлөгөө, удирдамжаар хангаж, санаа бодлыг нь илрүүлэн, тодотгож, дэмжих, даалгаврыг тохируулах, зааварлан чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг.
Багшлахуй нь үйл (act, acts) ба үйлдвэрлэн бүтээх (enterprice) гэсэн хоёр хэсгээс бүрддэг гэсэн үзэл хандлага11 байдаг. Үүний эхнийх нь мэдээлэх, тайлбарлах, дүрслэн үзүүлэх, жишээлэн үзүүлэх, үзүүлэн таниулах гэх мэт хичээл заахтай холбогдсон үйл болон хянах, үнэлэх, сэдэлжүүлэх, төлөвлөх гэх мэт менеж ментийн үйл ажиллагааг багтаасан өргөн хүрээний ойлголт юм. Харин дараагийн үйлдвэрлэн бүтээх гэсэн санаа нь багшийн нийгэмд хандсан өөрөөр хэлбэл хамтран ажиллах, мэдлэг зохиомжлон бүтээх, овсгоо самбаа гаргах, санаачилгатай ажиллах талыг илэрхийлнэ12. Багш сургалтыг хөтлөн удирддаг гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх нь тодорхой. Менежментийн онол, арга, хандлагаар удирдлагын үйл ажиллагаа явуулж буй тул багшийг менежер гэж үзэх хандлага орчин үед давамгайлж байна. Тэгэхээр багш-менежерийн хувьд багшлах мэргэжлийн үйл ажиллагааг өөрөөр хэлбэл сурагчдын мэдлэг зохиомжлон бүтээх үйл ажиллагааг менежментийн ухаанд тулгуурлан явуулна гэсэн үг. Энэхүү менежментийн үйл ажиллагааг үр дүнтэй сайн зохион байгуулахад багшаас сурагчдаа мэдэрч ойлгох, тэдний хөгжил, суралцахуйн зүй тогтол, шинжлэх ухааны буюу тухайн судлагдахууны болон хөтөлбөрийн мэдлэг, багш лахуйгаа уялдаа холбоотой, шинжлэх ухаанчаар, уялдаа холбоотой, системтэйгээр зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг зүй ёсоор шаардана
Мэргэжлийн үүднээс чадварлаг багшлахуй нь шинэ зууны суралцагчдад шинжлэх ухаанд үндэслэсэн мэргэжлийн үйлчилгээг ур чадвартайгаар үзүүлэхэд чиглэнэ.
• Багш мэргэжлийн хөгжлийн алсын хараа, зорилго нь
1. Судлагдахууны болон хөтөлбөрийн мэдлэг
2. Суралцагчийн суралцахуй, хөгжлийн тухай мэдлэг
3. Багшлахуйн мэдлэг, ур чадвараа цогцоор хөгжүүлэх, ингэснээр суралцагчдаа 21 дүгээр зууны цогц чадамж бүхий ирээдүйн иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэх юм.
Төстэй мэдээ