БМДИ-ийн Суралцагчийн хөгжлийн албаны дарга НАВААНЫ МӨНХБАЯР
БМДИ-ийн Суралцагчийн хөгжлийн албаны дарга НАВААНЫ МӨНХБАЯР?‍♀️
1️⃣Тогтвортой хөгжлийн боловсролыг түгээхийн ач холбогдол юу вэ?
Бид бол өдөр тутам давтан хийдэг үйлдлүүдийнхээ ҮР ДҮН нь юм. Иймээс тогтвортой хөгжлийн тухай дахин дахин ярьж давтан давтан хийх хэрэгтэй. ТХБ-ыг түгээснээр эдийн засаг, нийгэм соёл, байгаль орчны тэнцвэртэй хөгжилд хүн бүрийн оролцоо, манлайлал нэмэгдэнэ.?‍♀️
2️⃣Тогтвортой хэрэглээний соёл, эрүүл, аюулгүй амьдралын хэвшил бий болгоход иргэн бүр юу хийж чадах вэ?
Буруу зуршлаа чи үгүй хийхгүй аваас буруу зуршил чинь чамайг үгүй хийнэ гэсэн үг байдаг. Эрүүл, аюулгүй, тогтвортой амьдралын хэв маяг, дадал хэвшлийг яг одоо эхлүүл. Энэ бол жижигхээн зүйлээс эхэлнэ. Байгаль, экологийн ул мөрөө багасгах, нар, ус, агаар, байгалиас авах мэдрэмжээ ихэсгэх нь хүн бүрийн хийж чадах зүйл юм.?‍♀️
3️⃣Бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсролыг хангахад чиглэсэн олон улсын практик, арга туршлагаас бид алийг нь нутагшуулбал зохих вэ? 3 жишээ дурдвал?
? ТХ, ТХБ-ыг түгээгч иргэн, гэр бүлд үзүүлж буй нийгмийн үйлчилгээний бодит туршлагыг бий болгох. Энэ нь үе шаттай үргэлжилж, үр дүнг нь тооцдог байх хэрэгтэй
?Хүний эрх, шударга ёс, жендэр, дэлхийн иргэний боловсролын талаар үндэсний онцлог шингээсэн хөтөлбөрөөр бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх насан туршдаа суралцах тогтолцоог нэвтрүүлэх
?Уриа, лоозон, тунхагаас бодит үйл, үйлдэл рүү шилжиж буй туршлагыг нутагшуулах.?‍♀️
4️⃣21-р зууны тогтвортой хөгжлийн чиг хандлага хаашаа чиглэж байна вэ?
Тогтвортой байдлыг хангах хамгийн хүчирхэг зам нь БОЛОВСРОЛ. Эдийн засгийн, технологийн шийдэл, улс төрийн зааварчилгаа, санхүүгийн урамшуулал ч боловсролыг орлохгүй. Бид бодож байгаа бодол, үйлдэж буй арга замдаа суурь өөрчлөлт хийх хэрэгтэй. ?‍♀️
5️⃣Тогтвортой хөгжлийн боловсролыг түгээхэд та ямар хувь нэмэр оруулж байна вэ?
Тогтвортой хөгжлийн цогц чадамжтай, насан туршдаа суралцагч байж, нийгэм болон байгаа орчиндоо өөрөөрөө үлгэрлэхийг хичээдэг. ?‍♀️
“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” нэгдсэн онлайн арга хэмжээ 2021 оны 5 сарын 03-наас 5 сарын 7-ныг дуустал ➡️EDUEXPO.MN⬅️ цахим сайтад суурилсан хэлбэрээр зохион байгуулагдана.
Арга хэмжээнд 10,000 хүртэлх хүн бүртгүүлэн оролцох боломжтой тул бүх түвшний байгууллагууд, ажилтан албан хаагч, олон нийт та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна?‍♀️
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Боловсрол, шинжлэх ухааны яам
Swiss Cooperation in Mongolia
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
Боловсролын хүрээлэн - Mongolian Institute for Educational Research
Насан туршийн боловсролын үндэсний төв
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Боловсролын үнэлгээний төв
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв
Mongolian National Broadcaster
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
ESD Mongolia -Тогтвортой хөгжлийн боловсрол
Төстэй мэдээ