
Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд эх хэл, соёлын хичээл заадаг сургалтын төвүүд, сургуулийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, тэнд ажиллаж буй монгол багш нарын эрэлт хэрэгцээг харгалзан, цахим сургалт зохион байгуулахад нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажил төлөвлөлтийн дагуу амжилттай үргэлжилж байна.
БМДИ, Боловсролын хүрээлэн ХЧМЗ-ийн боловсролын хороо хамтран хилийн чанад дахь монгол хүүхдэд эх хэл, соёлын хичээл заадаг багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх 6 дэх цахим хичээл 2020.05.22-ны өдөр “Сурагчийн унших чадварыг дэмжих арга, аргачлал” сэдвээр амжилттай зохион байгуулагдаж хичээлд 34 багш хамрагдлаа.
Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтээс хилийн чанад дахь багш нарыг онлайн сургалтад хамруулж байгаа бөгөөд "Эв долоо" тоглоомоор хүүхдийн сэтгэн бодох, төсөөлөх чадварыг хөгжүүлэх арга зүй" сэдэвт МХУЗ хэрэглэгдэхүүн, "Багшийн хөгжлийн тухай асуудал, Сурган хүмүүжүүлэх ёс зүй, Судалгааны арга аргачлал боловсруулах нь, Эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх шийдэл," гэсэн онлайн курсүүдэд 2020 оны 05 сарын 25-ны байдлаар давхардсан тоогоор 70 багш хандалт хийж амжилттай суралцаж байна.
“Хүүхдийн сэтгэл зүйг судлах арга, аргачлал” сэдвээр 2020 оны 05 сарын 19-ний өдөр төлөвлөгөөт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа