
Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хэд хэдэн хууль батлагдан хэрэгжиж эхлээд байна. Мөн 2015-2016 онд хүүхэд хамгаалалтай холбогдох дараах хуулиуд батлагдсан байдаг.
Дээрх хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан дараах дүрэм журмыг судалж танилцсан уу? Өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн үү?
- Эрх зүйн баримт бичгийн нэр Сайн мэдэхгүй Уншиж судалсан Хэрэгжүүлнэ
- Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2017.09.20
- ЕБС-ийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого 2018.07.31
- ЕБС, цэцэрлэг “Аюулгүй амьдрах ухааны хөтөлбөр” 2018.04.20
- ЕБС-ийн аюулгүй орчныг бүрдүүлэх дунд хугацааны төлөвлөгөө 2018.06.22
- Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам 2018.05.01
- ЕБС-ийн дотуур байрын орчин, үйлчилгээг сайжруулах дунд хугацааны төлөвлөгөө 2017.12.28
- Багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм” 2018.05.02
- Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журам 2018.10.01
Монгол улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүх орчинд хуулиар хориглосон дэлхийн 49 дэх орон болсон.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны 75 дугаар чуулганаар Монгол улс дахь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн тайлан илтгэлийг хэлэлцүүлэхэд хууль, эрх зүйн орчин хангалттай бүрдсэн боловч хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарахыг зөвлөмжилсөн байна. 2017.05 сар
Хүүхдийн эрх, хөгжил хамгааллын асуудлаар хууль, эрх зүйн орчин сайжирч, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, тодорхой үр дүн гарч байгаа хэдий ч олон нийтийн мэдлэг ойлголт дутмаг хэрэгжилтийн түвшинд багш сурган хүмүүжүүлэгчид болон хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдэд хариуцлага ноогдож байна.
Багшид өгөх зөвлөмж:
- Боловсролын тухай хуулинд заасан багшийн эрх үүргийг эргэн санаарай. (Боловсролын тухай хуулийн 44.2.4, 44.2.5, 44.2.6, 44.2.7, 44.3)
- Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлаар хууль, дүрэм журмыг хавсралтаас дэлгэрүүлэн судлаарай.
- Тулгарсан асуудлаа шийдвэрлэхийн тулд багшаасаа дэмжлэг авч чадна гэсэн итгэлийг хүүхдэд төрүүлээрэй.
- Асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд хүүхэд багшид хандсан үед нь шуурхай арга хэмжээ авч, хүүхдийг эрсдэлээс хамгаалаарай.
- Хүүхдийн үерхэл нөхөрлөлийг танин мэдэхүй, урлаг, спортын үйл ажиллагаанд чиглүүлээрэй.
- Эцэг эхчүүдэд зөвлөн тусалж хамтарч ажиллаарай.
- Авьяас чадамжаа сорих боломжийг хүүхдэд олгоорой.
- Хариуцлагатай суралцах шаардлагыг хүүхэд бүрд жигд тавиарай.
- Сургуулийн орчин дахь таагүй үр дагавраас хүүхдийг сэргийлээрэй.
- Ангийн дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулаарай.
- Алдсаны төлөө хүүхдийг шийтгэхээс зайлсхийгээрэй.
- Найз нөхдийн буруу зөвлөгөө, үлгэр дуурайллаас хүүхдийг хамгаалаарай. Хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоо чухал