Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн талархлыг Телевизүүдийн хамт олонд гардууллаа

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулсан “Теле хичээл”-ийг бүтээхэд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан 15 Телевизийн хамт олонд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн талархлыг гардууллаа.

Энэхүү талархлыг БМДИ-ийн захирал Ж.Болормаа, Боловсролын хүрээлэнгийн дэд захирал Р. Нямцэрэн болон БМДИ-ийн албаны дарга нар гардуулж, өндөржүүлсэн бэлэн байдлын энэхүү цаг үед багш нар, боловсролын мэргэжлийн байгууллагын арга зүйч, эрдэмтэн судлаачидтай нэг баг болж 3000 орчим Теле хичээлийг бэлтгэн олон нийтэд хүргэхэд хамтран ажилласанд талархаж байгаагаа илэрхийлээд цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.

ЭВИЙН ХҮЧЭЭР ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЦГӨӨЕ #БагшдааБаярлалаа

Төстэй мэдээ