
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/754 дугаар тушаалаар Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг их, дээд сургуулийн профессор багшийн цогц чадамжийг тодорхойлон тэдэнд тавигдах нийтлэг шаардлагыг боловсруулах, профессор багшийн үнэлгээний нийтлэг шалгуурыг боловсруулах, сургахуй болон суралцахуйн идэвхтэй арга зүй болон инновац, дэвшилтэт технологийг сургалтад нэвтрүүлэх, профессор багшийн судалгааны чадавхыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр судалгаа хийж, холбогдох бичиг баримтыг боловсруулах, мөн профессор багшийн хөгжлийг дэмжих төвийг байгуулах талаар тодорхой санал боловсруулах чиглэлээр ажилласны үр дүнд дэд ажлын хэсгийн тайлан 2020 онд гарсан байна. Тус ажлын тайлантай эндээс танилцана уу.