
Энэ удаагийн Багшийн хөгжил сэтгүүлийн “Дурсамж” зочны ярилцлагын буландаа Монгол улсын ардын багш, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МУБИС-ийн хүндэт доктор Л.Гантөмөр багшийг урин уншигч авхай тантай уулзуулж байна.
Амьдралынхаа 48 жилийг бага ангийн бяцхан хүүхдүүд дунд өнгөрөөсөн түүнтэй ярилцахад гэгээн сайхан бүхнээр дүүрэн байлаа. Ингээд та бүхэн сэтгүүлийн хойморт минь саатан морилж түүний амьдралын түүхэн замнал хийгээд, бага ангийн хүүхдүүдтэй хэрхэн ажиллах талаар маш хэрэгтэй мэдээллийг уншаарай .
Сайхан хаваржиж байна уу та? Энэ өдөр БМДИ-ээс эрхлэн гаргадаг Багшийн хөгжил сэтгүүлийн зочин хоймортоо таныг урин ярилцаж байгаадаа баяртай байна. Ярилцлагаа таны “Бага ангийн багш” болсон түүхээс эхэлж сонсъё гэж бодлоо.
Хүний хийж чадаж байгаа бүх сайхан мэргэжил дундаас миний эзэмшсэн Бага ангийн багш хэмээх энэ мэргэжил минь хамгийн сайхан нь гэж би хэлэх дуртай. Би 1948 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. 1956-1966 онд Улаанбаатар хотын 6-р дунд сургуулийг алтан медальтай төгссөн юм. Тэр үед Герман улсын “Өнгөт хэвлэлийн дээд сургууль”, эсвэл Хүмүүнлэгийн их сургуулийн хуваарь ав гэлээ. Харин ээж аав минь 6 жил гадаад руу хүүхдээ явуулчихаад юу бодож суух билээ гээд явуулаагүй юм. Ингээд би ээжийнхээ ажилладаг оёдлын үйлдвэрт ажилд орно гэж бодож байтал МҮОНР-оор “Багшийн сургууль”-д арван жилээ онц сайн төгссөн хүүхдүүдийг шалгаж 1 жилийн хугацаатай Бага ангийн багшаар төгсгөнө гэсэн зар явлаа. Тэгээд л би гэдэг хүн чинь шууд л шалгалт өгөхөөр 2 дүүгээ томоотой сайн сууж байгаарай, эгч нь сургуульд шалгалт өгчхөөд ирье гэж хэлээд, өөрт байсан 3 төгрөгөө 2 дүүдээ өгчхөөд гэрээсээ гарлаа.
Эхний өдөр Монгол хэлний шалгалт авч 380 гаруй хүүхдүүдээс эхний 8-д, хоёр дахь өдөр Математикийн шалгалт авч эхний 3-т жагсаад тэнцсэн юм. Харин шалгалтад тэнцсэн хүүхдүүдийг маргааш эцэг эхтэйгээ ирээрэй гэдэг байгаа. Ээж минь намайг яагаад ч багш болгохгүй гээд хуралд явахгүй гэлээ. Харин аав минь тээврийн жолооч байсан тул, тэр үед хөдөө явчихсан эзгүй байж таарсан юм. Ингээд яадаг билээ гэж байтал аз болж аав минь тэр шөнө ирж, бид хоёр маргааш нь “Багшийн сургууль” руу явсан юм. Аав минь тостой бор дээлээ тайлаад охиныхоо сургууль дээр очилгүй яах вэ гээд хачин сайхан дээлээ өмсөөд надтай хамт явсан юм. Ингэж би “Бага ангийн багш” хэмээх энэ сайхан мэргэжлийг эзэмшиж өөрийн төгссөн 6-р сургуульдаа очин, надад хичээл заалгаж байсан буурал багш нартайгаа мөр зэрэгцэн ажиллаж эхэлсэн.
18 настай жаахан охин өөрөөсөө 10 насаар дүү 8 настнуудад хичээл заана, тэгээд болоогүй ээ ангийнхаа хүүхдүүдтэй сургуулийн хойно чирта тоглоно. Одоо бодоход хөгтэй ч юм шиг хөөрхөн ч юм шиг мөн ч томоогүй байж дээ гэж дурсдаг юм.
Нэг өдөр сургуулийн захирал дуудаж байна. Яанаа ангийн хүүхдүүд хэрэг тарьсан юм болов уу гээд л айсаар захирлын өрөөнд орлоо. Харин захирал багш за чи сургуулийн хойно ангийнхаа хүүхдүүдтэй юу хийгээд байна, газраас шагай түүгээд байгаа юм уу, чулуу түүгээд байгаа юм уу. Би ч доошоо харж шал гөлрөөд, юу ч хийгээгүй ээ гэлээ. Багш над руу хараад за Гантөмөр өө сурагчидтайгаа чирта тоглож болохгүй ээ. Ахиж тоглох юм бол сургуулиас хөөнө гэж байна. Би ч айсандаа ухаан алдах шахаад, за багшаа би ахиж хүүхдүүдтэй “чирта” тоглохгүй ээ гэж хэлээд гарлаа. Би ахиж тоглоогүй ээ. Яаж ч бодсон сурагчидтайгаа чирта тоглоод явж байдаг багш гэж хаа байх вэ. Сургуулиас хөөгдөөгүй дээ одоо би баярладаг юм. Хөөгдсөн бол яанаа /инээв/.
Та бага ангийн багшаар хэчнээн жил ажиллав. Энэ хугацаандаа хэчнээн шавь нартай болсон бэ?
Нийтдээ 48 жил ажилласан байдаг юм. Түүний 10 жилд нь Бага ангийн багш болон Бага ангийн сургалтын менежерийг хамт хийсэн. Ийм олон жил Бага ангийн багш хийсэн хүн ч байхгүй шахуу даа. Миний төгсгөсөн шавь нар одоо 12,000 хол давсан шүү. Анх 18 настай сургуульдаа багшилж байхдаа өдөр 2 ээлжээр, мөн оройн ангид хичээл заадаг байсан юм. Оройн ангид огт бичиг үсэг мэдэхгүй ээж аавтай минь чацуу хүмүүс хүчээр шахуу суудаг байлаа. Тэд их хөгжилтэй. Жаахан байж байгаад л багшаа, бие засаад ирье, багшаа тамхи татаад ирье гэнэ. Тэр үед ээж минь надад, миний охин эчнээ ангийн сурагчдаа битгий загнаарай. Тэд нар чинь ээж аавтай нь адилхан ажил хийж яваад ирж байгаа учир ядарч байгаа шүү гэж захиж байсан юм. Хөгтэй хөгжилтэй хөглөж явсаар тухайн үед 16 хүнийг оройн ангиар хичээл зааж бичиг үсэгтэй болгоод 4-р ангийн гэрчилгээтэй болгож байлаа. Тэр дундаа ээжийгээ бас оруулаад төгсгөсөн. Ээж минь бас л тэдний адил бичиг үсэггүй хүн байсан юм.
Нэг сонин түүх ярихад: Би 30 жил хичээлийн шинэ жилээр хүүхэд хөтлөөд ангидаа орсон хүн. Гэтэл Бага ангийн сургалтын менежер болоод хүүхэд хөтлөхгүй, дааж авсан ангигүй нэгэн хичээлийн шинэ жилийг угтлаа. Хачин эвгүй хоосон оргиод. Өрөө рүүгээ гүйж ороод хаалгаа түгжиж аваад баахан уйллаа. Тэгж байтал хаалга тогшлоо: Батсүрэн менежер яав, юу болов гээд зогсож байна. Би ийм ажил хиймээргүй ээ байна гэж хэлтэл хоёулаа захирал дээр орьё гэж хэллээ. Тэгээд захирал дээр очоод би энэ ажлыг хийхгүй ээ. Би ангиа авмаар байна. Бага ангийнхаа багшийг л хиймээр байна гэж хэлээд ангиа авч, зарим хичээлийг өөр багш нар орохоор болж би Бага ангийн сургалтын менежерийн ажлаа хавсран хийж эхэлж нэг сэтгэл амарч билээ. Хүүхдүүдтэй өнгөрүүлсэн тэр цаг хугацаа л хамгийн их аз жаргалтай санагддаг юм. Сайхан ажил даа.
Олон жил ажилласан танд багш нарт хандаж хэлж зөвлөх зүйл олон байгаа болов уу? Ялангуяа Бага ангийн багш нарт та юу зөвлөх вэ?
Сургуульд анх орж байгаа хүүхдийн ихэнх нь бүтэн өгүүлбэрээр ярих дадалгүй, зарим нь аймхай, зарим нь ичимхий байдаг. Тиймээс тэр бүх зан төлөвтэй нь тааруулж харьцах, тэдний сурсан өчүүхэн ч болов амжилтыг сайшаан дэмжиж байхыг чухалчлах хэрэгтэй. 6 настай хүүхдийн анхаарал 8-10 минутаас илүү төвлөрч чаддаггүй учраас ээлжит хичээлдээ 2-3 хоногийн өмнөөс бэлтгэж 10-12 янзын аргыг хэрэглэн заах нь их үр дүнтэй шүү. Би тэгж заадаг байсан. 1 цагийн хичээл дээр 1 сурагчтайгаа 6-7 удаа харилцаж, анги дүүрэн хараатай байж, сурлагаар хоцорч магадгүй гэсэн хүүхдэд онцгой анхаарч, гаргасан алдааг нь өөрөөр нь олуулж засахын хамт өчүүхэн боловч олсон амжилтад нь урам өгч ажиллахад хүүхэд мэдэхгүй, чадахгүй зүйлээ байнга асууж чөлөөтэй харьцаад сурчихдаг юм.
Ямар нэгэн үсгийг заахдаа түүнийг нүдлэх, бичих, дуудах үйлдлийг зэрэг явуулдаг. Залуу багш нар эдгээр үйлдлийг тус тусад нь цаг гаргаж заадаг нь алдаа болдог юм шүү.
Багшаас 1-р цагт “А”, 2-р цагт “Х” таниулсан бол дармал, бичмэлээр ялгаж зөв зурлагаар үзэг салгалгүй цэвэр бичүүлдэг. Дараа нь “Ах”, “Ха” гэдэг үг, үеийг цээжээр бичиж сургана. Үүний дараа ах гэсэн үгээ оролцуулан 2, 3, 4 үгээс бүтсэн өгүүлбэр зохиолгон харилцан ярианд сургана. Энэ нь нүдлэх, бичих, дуудах ярианы дадлагыг зэрэг олгож байгаа юм.
1-р ангийн багшийн алхам тутамдаа цээрлэх зүйл бол илүү цагаар хүүхдийг ангид нь үлдээж болохгүй. Ингэснээр хүүхэд залхаж, сурах үйлд идэвхгүй болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн сайхан бичүүлж сургана гээд дэвтэр дүүрэн хуулж бичих даалгаврыг багш нар өгдөг. Энэ нь сайхан бичүүлж сургах биш даалгаврыг хайш яйш хурдан хийж дуусгах муу зуршилд оруулдаг. Яг ийм дадал хэвшилтэй багш нар миний үед ч байсан. Одоо ч зарим багш нарт ийм дадал ажиглагддаг. Энэ бол маш буруу юм шүү. 6 настай бяцхан шавь 1 удаад 1-2 мөр бичихэд хангалттай. Харин цөөн мөр бичихдээ цэвэр нямбай, зөв зурлагаар бичих хэрэгтэй.
Бага ангийн хүүхдүүдэд хэт их даалгавар өгөөд байна гэж эцэг эхчүүд багш нарыг шүүмжилдэг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
Эцэг эхчүүдтэй санал нийлдэг шүү. Гэрийн даалгавар нь хүүхэд бүрийн онцлогт тохирсон маш бүтээлч хөгжүүлэхээр сонирхол татахуйц, эцэг эхэд ойлгомжтой, цаг хугацааг тооцсон, эмх цэгцтэй төлөвлөсөн байх нь хэрэгтэй. Жишээлбэл: 1-р ангийн багш Монгол хэлний хичээлээр үзсэн үсэг үеэ 3-4 мөр сайхан бичих даалгавар өгвөл сурагч бүр хичээж гоё бичээд ирнэ. Харин 1 бүтэн хуудас буюу 20-22 мөр бичих даалгавар өгвөл:
Нэгдүгээрт - Хурдан бичиж дуусгая гэж бодоод муухай бичнэ
Хоёрдугаарт - Хэт удаан бичсэнээс болж ядарч, хичээлдээ дургүй болно
Гуравдугаарт - Хүүхэд нэг зүйлийг удаан хийснээс болж залхдаг болохыг анхаарч ажиллана.
Мөн улирлын амралтаар багш нар хэт их даалгавар өгч байгаа нь хүүхдийг амраах биш залхааж, хичээлдээ дургүй болгож муу зуршилд хүргэж байгааг сургууль, багш , эцэг эх анхаарч ажиллууштай.
1) Сурагчдад өгөх даалгаврын талаар: БСШУ-ын сайдын 2010 оны А 471-р тушаалд “ЕБС-ийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 3.8-д: Суралцагчдад өгөх 1 өдрийн даалгаврын хэмжээг сургалтын агуулга, суралцагчийн нас бие, хөгжлийн онцлог, ачааллыг харгалзан 1-р ангид: 1 хүртэл цаг, 2, 3-р ангид 1.5 цаг, 4.5-р ангид 2 цаг, дунд ангид 2.5-3 цаг, ахлах ангид 3.5 цагаас илүүгүй байхаар зохион байгуулна гэж заасныг багш бүр анхаарч ажиллах хэрэгтэй.
6 настай сургуульд орж буй 35 сурагчдын маань 25 гаруй нь үзгээ зөв барьж, дэвтрээ зөв тавьж, мөн зөв сууж сураагүй байдгийг багш бүр анхаарч ажиллан алдааг засч, зөв хэвшилд сургана. Үзгийг хошуунаас 1 см зайтай, эрхий дунд хуруугаар барьж, долоовор хуруу зөвхөн түших үүрэгтэйгээр зөв барьж бичүүлнэ. Сурагч маань долоовор хуруун дээрээ хэт ачаалал авч үзгээ дарж бичсэнээс амархан ядрах, удаан бичиж сурснаар болж 4, 5-р анги болон дунд, ахлах анги, их, дээд сургуульд ороод багшийнхаа заасан хичээлийг гүйцэд бичиж чаддаггүй болохыг анхаарч анхнаас нь үзгийг зөв бариулж сурахад нь өдөр бүр ажиглаж алдааг засуулахад анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй.
1) Бага ангийн багш бид 1-р ангиас нь сурагчдадаа зөв суулгаж сургаагүйгээс болж нуруу нь муруй болох, мөн хичээлийн цүнхээ өдөр бүр /жишээ нь баруун гартаа / нэг талдаа барьж явснаас нуруу нь тэр зүг рүү хазгай болж насан туршдаа нурууны гэмтэлтэй хүн болдгийг анхаарч ажиллавал ирээдүйд тэгш сайхан биетэй эрүүл хүн болгон төлөвшүүлдэг байна.
2) 1-5 р ангийн сурагчдын цүнхэнд байх хичээлийн хэрэглэлийн хэмжээ 3.5 кг аас хэтрэхгүй байх боловч амьдрал дээр 1 сурагчийн үүрч яваа цүнхэн дэх хичээлийн хэрэглэл 6-8 кг байгаа нь нэг үеийн бяцхан иргэд маань нуруу нь бөгтөр, нурууны үенүүд нь доош суусан өвчлөлтэй болох магадлал байгааг сургуулийн удирдлага, анги даасан ба мэргэжлийн багш нар анхаарч ирээдүйд эрүүл иргэн болж төлөвшихөд нь туслууштай.
3) Багш бүр ирээдүйд эрдэмт мэдлэг, зөв хүмүүжил, эрүүл чийрэг биетэй иргэн болгохын төлөө өдөр бүр, цаг тутам анхаарч ажиллая. Багш зөвхөн сурагчтайгаа ажиллах биш, эцэг эх, хүүхдүүдтэйгээ хамтран ажиллаж хэвшвэл сурагчдын жигд амжилттай сурах, авьяас нь хөгжих суурь болдгийг багш бүр анхаарч ажиллавал үр дүнд хүрнэ.
Багш нар маань таны өгсөн энэ зөвлөгөө өөрийн ажил амьдралдаа заавал хэрэглэж хэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 6 настай хүүхдүүдэд хичээл зааж сургуулийн сурагч болгоно гэдэг амаргүй санагддаг.
Тийм шүү. Гэхдээ туршлагатай багш нараас асууж зөвлөөд явахад болохгүй зүйл гэж байхгүй болов уу. 6 настнуудтай ажиллахдаа багш нар 8-р сарын 25-нд сурагчдаа хүлээн авч тэдэнтэйгээ танилцахаас эхлэн ажиллах хэрэгтэй. 9-р сарын 1-нд эцэг эхийнхээ гараас хөтлөн сургуулийн сурагч болохоор ирсэн бяцхан шавиа баяр ёслолын байдалтайгаар хүлээн авч 1 эгнээ болгон жагсааж сургууль ангидаа оруулж эхлээд сургууль ангиа болон өөрийнхөө тухай танилцуулснаар бид бүхний ажил эхэлдэг.
Өнөөдөр та нар 6 нас хүрч сургуулийн алтан босгыг алхаж 1в ангийн сурагч боллоо. Багшийнх нь нэрийг Л.Гантөмөр гэдэг. Манай анги нэгдүгээр давхàрын 13 тоот өрөөнд байдаг гэх мэтчилэн танилцуулаад сурагч хүн ангидаа яаж суух, багшдаа хариулт өгөхдөө баруун гараа өргөж босч хариулан гээд сурагч бүрээ босгон өөрийгөө яаж танилцуулахыг зааж өгснөөр сурагч болно гэсэн үг шүү дээ. 6 настай сурагчдыг хүлээн авсан багш сурагч бүрийнхээ онцлог шинжийг сайн судлах хэрэгтэй.
Жишээ нь: Энэ сурагч маань гэртээ хэн хэнтэйгээ хаана амьдардаг өөрийгөө илэрхийлэх чадвар нь ямар хэмжээнд байгаа, цэцэрлэгээр хүмүүжсэн эсэх, миний суðагчид гэрийн хүмүүсээс хэн нь анхаарч сургамаар байна, эцэг эхийн боловсрол хүмүүжил нь ямар вэ? зэргээр нарийн судалж хамтран ажиллавал илүү үр дүнд хүрдэг.
6 настай хүүхдийн анхаарал 1 зүйлд 7-10 мин төвлөрдөг учраас багш 1 цагийн 35 минутын хичээлд 8-12 аргыг хэрэглэн тоглоомын аргаар хичээлээ заах, тэдний хариулсан хариултад үргэлж урам хайрлан аман үнэлгээгээр их сайн байна, болж байна, илүү сайн байна, ямар сайн охин хүү вэ?, мундаг байна, зөв байна гэх мэтээр өчүүхэн бага зүйл хэлсэн ч урам хайрлаж байвал сурагч маань хичээлдээ дуртай, багшдаа хайртай, би ярих хэлэх юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй болдог юм шүү.
6 настай сурагч маань шүлэг, дуу, үлгэр, цэцэн үгийг амархан цээжилдэг боловч, анхаарал нь сарнимтгай байдаг учир богино хугацаанд мартдаг.
Бэлтгэлийн 1 сарын хугацаанд өөрийгөө илэрхийлж чаддаг, зураг хараад 2-4 үгтэй өгүүлбэрийг зохиож түүнийгээ бүдүүвчээр илэрхийлж тухайн сурагчийн зохиосон өгүүлбэрийг ангийнхан сурагчид анхааралтай сонсож сурснаар ярьж сурах ба өөрөөр хэлбэл бусдын хэлж ярьсныг сонсож сургахад анхаарч ажиллавал ашигтай.
Бичүүлж сургах талаар?
6 настай сурагчдаа бичүүлж сургахын тулд үзгийг зөв бариулж, дэвтрийг 65˚-ийн хазгай тавиулан ширээн дээр цэг суулган бичүүлэхэд анхаарч ажиллана. Үзгийг зөв бариулж сургаагүйгээс болж хүүхдийн дунд хурууны нэгдүгээр үед эвэртэй болж, 2-оос дээш ангид ороод ирэхээр цээж бичиг бичихдээ ангийнхаа сурагчдаас хоцрох, дээд сургуульд ороод лекцээ бичиж гүйцэхгүй хохирох тул багш анхнаас нь үзгийг зөв бариулж бичүүлж сургах ёстой. Үзгээ буруу барьж долоовор хуруун дээр их ачаалал их авснаас хүүхдийн гар амархан ядрах, удаан бичдэг болохыг багш нар өдөр бүр анхаарч ажиллавал үр дүнд хүрдэг. Ангийн сурагчдаа жигд сайхан бичүүлж сургахын тулд дэвтэртээ зүүн гарын чигчий хуруугаар зурлага бүрийн хооронд зай авч мөр бүрийг доош нь шилийн харуулж жигд налуу бичүүлэхийг өдөр бүр анхааруулж үзгийг зөв бариулан зөв суулгах мөр бүрт тухайн зурлага, үсгийг хэдэн удаа ямар шугамаас эхлэн ямар зурлагаар үзэг салгах ба салгахгүйгээр ямар дараалалтайгаар бичихийг сурагчдад заахаас гадна эцэг эхэд нь сурган хүмүүжүүлэх хичээлийг зааж хамтран ажилласнаар миний ангийн сурагчид нэг хүн бичсэн юм шиг ижил сайхан бичигтэй болж сургуулиас зарласан “Хэний анги сайхан бичигтэй вэ?” гэсэн уралдаанд түрүүлэн шилдэг ангиар шалгарч байлаа.
Тухайн багш ямар ажиллагаатай багш вэ? гэдгийг сурагчийнхаа дэвтэр дүгнэдэг болохоор манай залуу багш нар өөрөө сайхан бичдэг, үсэг зааж бичүүлж байгаа үедээ дэвтрийн шугамыг нэрлүүлж, үсэг ямар шугамаас эхэлж ямар зурлагаар үзэг салгалгүй дуусч буйг цаг мөч бүрт тайлбарлан агаарын бичлэгийг дагуулан 2-3 удаа бичүүлж байж дэвтэрт нь “А” үсгийг 12 удаа “а” үсгийг шилийг нь харуулж 14 удаа бичнэ гэдгийг заагаад бичиж чадахгүй байгаа сурагчийнхаа үзгийг давхар барьж дагуулан бичүүлэн сургавал, тухайн хамт олон ангиараа сайхан бичигтэн болно.
Уншуулж яриулж сургах талаар?
6 настай сурагчдыг уншуулж сургахдаа авианы задлаг нийлэг аргаар зааж авиа үсгийн ялгаа, тухайн авиаг хэлэхэд өгүүлэх эрхтэн дээд доод уруул дээд доод шүд ямар байдлаар хэлэгдэж байгааг өөрөө сурагчдад хэлж ажиглуулаад өөрсдөөр нь авиаг цэвэр дуудуулж “а” ãэж хэлж байгаа нь авиа, “а” гэж дүрсээр тэмдэглэж байгаа нь үсэг гэдгийг ойлгуулаад “а” авиа үгийн эхэн дунд орсон үгүүд хэлж өгөөд хаана нь орж байна вэ? гэх мэтээр өөрсдөөр нь үг хэлүүлж алим, самар, хурга гэсэн үгүүд оролцуулан 2-4 үгтэй өгүүлбэр зохиолгоод, өгүүлбэрийг эхлэхэд томоор бичиж төгсгөхөд цэг тавьдаг гэх мэтчилэн авиа таниулах явцдаа ярих чадварыг эзэмшүүлбэл унших, ÿðèõ, бичих чадварыг зэрэг эзэмшдэг ач холбогдолтой юм. Анхны “х” авиаг таниулмагцаа ах, ха гэсэн үг, үеийг уншуулаад ангийн болон сураг÷ийнхаа үеийн хүснэгтээс сурагч бүрээ уншуулаад уншсан үг, үеийг гар самбарт нь дармал, бичмэлээр цээжээр бичүүлж шалгана. Үүний дараа бичмэл том жижиг “х” ¿сгээ àõ, õà-èéí õàìòààð 2 ìºð áè÷¿¿ëíý. Ñóðàã÷èä ìààíü ÿäàðñàí ó÷èð òàø òàø òîãëîîìûã 2 óäàà òîãëóóëæ “õ” àâèà îðñîí 2, 3 ¿ãòýé ºã¿¿ëáýð çîõèîëãîîä çîõèîñîí ºã¿¿ëáýðèéã áóñäààð íü ÿðèóëæ àíõààðëûã øàëãàíà. Ñóðàã÷äûí æèãä ñàéí ñóðàõàä ýöýã ýõèéí ¿¿ðýã èõ áàéäàã ó÷èð 7 õîíîã á¿ðèéí Áààñàí ãàðàãт õè÷ýýëèéí äàðàà, ýöýã ýõ÷¿¿ääýý áè ýíý 7 õîíîãò ýíý ñýäâèéã èíãýæ çààíà ãýæ ñóðãàí õ¿ì¿¿æ¿¿ëýõ õè÷ýýëèéã 1 öàã çààæ, ýöýã ýõ áàãø íàð íü 1 çààõ àðãààð õè÷ýýëèéã çààõ íü ¿ð ä¿íãýý ºãäºã.
Öàãààí òîëãîéí ãèéã¿¿ëýã÷ ¿ñãèéí íýãä¿ãýýð øàòàà äóóñìàãö ýöýã ýõýýðýý óíøèõ áè÷èõ ÿðèõ ÷àäâàðûã øàëãóóëæ õýíèé ñóðàã÷ áóñäààñ èë¿¿ õýí íü áóñäààñ õîöîð÷ áàéãààã ýöýã ýõýä íü øàëãàñàí ýöýã ýõýýð íü ä¿ãíýí ÿðèóëæ äóòàãäëûã çàñóóëàõ 7 õîíîíèéí õóãàöàà ºã÷ õàìòðàí àæèëëàñíààð õîöîð÷ áóé ñóðàã÷ ñàéæèðäàã. Õàìãèéí ãîë íü õè÷ýýëèéí æèëèéí ýõýí áóþó 9-ð ñàðûí 15-íä ýöýã ýõèéí çºâëºëºº ñîíãîí áàãø ýöýã çºâëºëòýéãýý õàìòðàí àæèëëàõ òºëºâëºãºº ãàðãàí ýöýã ýõ áàãø ãýñýí ãóðâàëñàí ãýðýý õèéæ ýöýã ýõýý ãðàôèêèéí äàãóó õè÷ýýëä óðüæ ñóóëãàõ çàðèì ¿åä øàëãàëò àâàõóóëàõ äýâòýð íîì, áè÷ãèéí õýëáýðèéã øàëãààä äàðààãèéí 5 äàõü ºäºð øàëãàñàí ä¿íãýý ýöýã ýõýä õýëæ õ¿¿õäýý ñàéí ñóðãàæ áóé ýöýã ýõèéí òóðøëàãûã ÿðèóëæ õàìòàð÷ àæèëëàñíààð õàìò îëîí òºëºâøèæ æèãä ñóðàëöäàã. Багш нь дээрх аргаар сурагч эцэг эхчүүдтэй ажилладаг байсан юм. Энэ арга үнэхээр үр дүнтэй шүү. Багш нар өөрийн арга туршлагадаа авч хэрэгжүүлбэл сайн шүү.
Багш нар өөрийн арга туршлагаасаа хуваалцаж, дэлгэрэнгүй нэгд нэгэнгүй хэлж ярьж өгсөн танд маш их баярлалаа. Ялангуяа бага ангийн багш нарт маань үнэтэй зөвлөгөө боллоо гэж бодож байна. Таны цаашдын ажил үйлс, амьдралд тань гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа. БМДИ-ийн хамт олон болоод боловсролын байгууллагад ажиллаж, Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө ажиллаж хөдөлмөрлөж яваа мянга мянган багш нартаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний сайн сайхан үйлс бүхэн дэлгэрч байх болтугай.
