ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХ, АРИЛГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ САЙН ТУРШЛАГА
Бага боловсролын сургалтын цахим санг үүсгэж, зайн сургалтын үйл ажиллагааг сайжруулах дэмжих зорилгоор, “Сургалтын цахим сан бүтээцгээе” төслийг хэрэгжүүлсэн.

Төслийн гол зорилго нь бага боловсролын сургалтын цахим санг үүсгэж, зайн сургалтын үйл ажиллагааг сайжруулах

Аймгийн хэмжээнд бага ангийн сургалтын үйл ажиллагааг дэмжсэн цахим баазтай болох.

Сургалтын менежерүүд, бага ангийн багш нарын цахим орчинд ажиллах чадавхыг дээшлүүлж, цахим сан үүсгэх

Багш нар, сургалтын менежерүүдийн, хүүхэд бүрийг хөгжлийн дэмжихэд, МТХ ашиглах чадвар дээшилнэ

Төслийн үр шим хүртэгчдийн тоо: Сургалтын менежер 5, бага ангийн багш 71, бага ангийн 21632 сурагчид, 4200 орчим эцэг эх байна.

Төслийн хүрээнд /ankhniibagsh.gs.gov.mn/ веб сайт хийлгэж, сайтад 1-5 дугаар ангийн хичээл бүрийн сургалтын хөтөлбөр төлөвлөлт, бүтээлч туршлага, даалгаврын санг байршуулж байна. ЕБС-ийн сургалт, танхимын болон танхимын бус хэлбэрт шилжсэн үед, сургалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор багш нарын цахим хичээлүүдийг архивлах ажил хийгдэж байна.

Бага боловсролын сургалтын менежерүүдийг чадавхжуулах зорилгоор, Дархан хотын Од цогцолбор сургууль, Оюуны ирээдүй сургуулийн туршлагаас судлах, туршлага судлах ажлыг зохион байгуулсан байна. Сургалтын менежерүүдийг Цахим контент боловсруулах онлайн сургалт, Үнэлгээний шалгуурыг Монгол хэл, математикийн хичээлийн жилийн төлөвлөлтөд тусган, шинэчлэн боловсруулах арга аргачлалд суралцах танхимын сургалтад хамруулсан. 5 сургуулийн төслүүдийн тайлан өдөрлөг, “Сургалтын цахим сан бүтээцгээе” төслийн үр дүнг, орон нутгийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах зорилгоор, тайлан кино контент боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Үр дүн: Бага ангийн багш нар, МХТ ашиглан, сургалтын цахим бүтээгдэхүүн бэлтгэх архивлах, харилцан туршлага солилцох, боломжтой болж байна. БШУГ-ын мэргэжилтэн, сургалтын менежерүүдийн цахим программ платформ ашиглах, МХТ мэдлэг чадвар дээшилж, зайн сургалтын үеийн сургалтын цахим орчин үүсч байна.

"Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө", Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банкны "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 5 дугаар шатны хүрээнд Говьсүмбэр аймаг Бага боловсролын сургалтын цахим санг үүсгэж, зайн сургалтын үйл ажиллагааг сайжруулах дэмжих зорилгоор, “Сургалтын цахим сан бүтээцгээе” төслийг 5,7 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.