ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХ, АРИЛГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ САЙН ТУРШЛАГА
/Дорноговь аймаг#10/

Төслийн нэр: “ТУРШЛАГАА ТҮГЭЭЕ”

Үр дүн: 21 сургуулийн 240 багшаас цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад ямар хэрэгцээ шаардлага байгаа талаар санал авсны үндсэн дээр хүүхдийн сонирхлыг татахуйц, багшийн ажлын цагийг хэмнэсэн, хялбар аргаар боловсруулах шинэлэг программуудыг багш нарын мэдлэг чадвар тулгуурлан онлайн сургалтыг 4 удаа зохион байгуулж, сургууль бүрт сургагч багшийн бэлтгэсэн. Сургагч багш нар бусад багш нарт сургалтыг зохион байгуулж, сургалтын хэрэглэгдэхүүн цахим хичээл хийн сургалтдаа ашиглаж хэвшсэн.

БШУГ нь dornogovi.edu.mn энгийн вэб хуудастай болж, түүгээрээ дамжуулан багш нарын бэлтгэсэн хичээл, даалгаврын сан, аргазүйн туршлагыг ангилан байршуулж, мэдээллийн
нэгдсэн сантай болж, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулж байна.

Шинэлэг тал: Багш нар сурсан програмаараа хийсэн хичээл, даалгавар , зөвлөмж болон апп нь танхим болон онлайнаар хичээллэсэн ямар ч үед багш, эцэг эх, сурагчдын туслагч болж чадаж байна. Багш нарын сурсан зүйлээрээ “Бүтээлч багш” уралдаанд амжилттай оролцсон. Аймгийн БШУГ нь вэб хуудастай болсноор багш нарын бүтээлүүдийг анги судлагдахуун бүрээр ангилан эмх цэгцтэй болгож, бүтээлийн санг баяжуулснаар багш нар бусдаас болон онлайнаар суралцах боломж нэмэгдсэн.

Бэрхшээл, сургамж:
Хил гааль хаалттайгаар холбоотой захиалсан бараанууд хугацаанд ирэхгүй байх мөн бараа материалын үнэ өссөн, олдоц сонголт бага байлаа. Багш нарын ажлын ачаалал их байснаас төлөвлөсөн ажлууд хугацаа хоцрох тал байлаа.