“Эдмодо платформ - бидний хөтөч” Сэлэнгэ аймаг №11

ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХ, АРИЛГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ САЙН ТУРШЛАГА

Сэлэнгэ аймгийн ЕБС болон БШУГ-т Боловсролын чанарын шинэчлэл төслөөс хэрэгжүүлж буй СТХ-ийн 5 дахь шатанд 27 төсөл хэрэгжүүлж, 194,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.

БШУГ-ын “Эдмодо платформ - бидний хөтөч” нэртэй төслийн хүрээнд 27 сургуульд “Эдмодо цахим платформ”-ыг хөгжүүлж, хосолсон сургалтыг зохион байгуулж хэвшлээ.

Бага боловсролын хоцрогдолтой байгаа агуулгын жагсаалт гарган түүний арга зүйн санааг шинэчлэн боловсруулж, 28 цахим хичээл, 27 хэрэглэгдэхүүн, 6 аудио хичээлээс 21 бүтээлийг шалгаруулж түгээн дэлгэрүүлэв. - https://www.selenge-bagabolovsrol.ml/ цахим сайтыг хөгжүүлж, багш нарын бүтээлүүдийг байршуулан, мэдээллийг цаг алдалгүй хүргэж, хоцрогдлыг нөхөх арилгах арга зүй туршлагын сан бүрдүүлж, ажлын байранд нь хөгжүүлж байна.

“Бага ангийн эрэгтэй багшийн манлайлал” үзүүлэх ажлыг зохион байгуулж, сургууль бүр төслийн хэрэгжилтийн үр дүнг харуулсан үзэсгэлэн гаргаж туршлагаа түгээв.

СТХ-ийн 5 дахь шатны төсөл хэрэгжүүлж буй сургуулиудын хувьд эх хэлний чадварыг нэмэгдүүлэх зорилгоор:

Мандал сумын 4 дүгээр сургуулийн бага ангийн багш нар 1-5 дугаар ангийн цахим, аудио хичээл, даалгаврын сан бүхий “Хөтөч” программ бүтээж, сурагчдын таблет, эцэг эхийн гар утсанд суулган ашиглуулж байна.

Сүхбаатар сумын 4 дүгээр сургууль нь “Үүл“ программ боловсруулан, бага ангийн сурагчдын заавал унших ном, сонсох эхийг байршуулан танхимын ба танхимын бус сургалтыг зохион байгуулж байна.

Сайхан сумын 1, 2, Орхон, Сүхбаатар сумын 4, Шаамар сумын сургуулиуд ZAPPAR программ ашиглан цахим хичээл, хэрэглэгдэхүүн, даалгаврын сан бүрдүүллээ.

Шаамар сумын сургууль цахим номын сан бий болгов.

 

 

Төстэй мэдээ