“ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ХАМТДАА ХӨГЖЬЕ” ДОРНОД АЙМАГ №12
ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХ, АРИЛГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ САЙН ТУРШЛАГА /Дорнод аймаг №12/
? Төслийн зорилго: Бага ангийн сурагчдын эх хэл, тооцоолон бодох, шинжлэн судлах чадварыг хөгжүүлэхэд мэдээллийн технологийн дэвшлийг багшийн блэндэд арга зүйтэй оновчтой хэрэгжүүлэн боловсруулж, интерактив цахим хичээл болон аудио сургалтын хэрэглэгдэхүүн, сурагчийн хөтөч гарын авлага материалыг бэлтгэн, бага боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгын хоцрогдлыг бууруулах.
✅️1. Төслийн гол үр дүн, шинэлэг тал: Сургалтын хөтөлбөр дэх агуулгын хоцрогдлыг арилгахад дэмжлэг үзүүлэх, интерактив цахим хэрэглэгдэхүүн, интерактив ажлын хуудас боловсруулах, бэлтгэх чадварыг нэмэгдүүлэх 3 удаагийн сургалтад багш, сургалтын менежерүүд хамрагдсанаар мэдээллийн технологийн мэдлэг, ойлголт дээшилж, хэрэглээ, чадвар нь өмнөх түвшнээс 20 хувиар ахисан. Багш нар Zipgrade, Kahoot зэрэг 2-3 явцын үнэлгээний аппликейшныг сургалтад нэвтрүүлсэн.
✅️2. Багш өдөр тутмын ээлжит хичээлийн сэдэлжүүлэлт, бататгал, дүгнэлтийн үе шат болон явцын үнэлгээ хийх үед сурагчдын хөгжлийн онцлог, чадварт тохируулан интерактив цахим хэрэглэгдэхүүн, интерактив ажлын хуудас боловсруулан тогтмол ашигласнаар сурагчдын идэвх, сонирхол, оролцоо, сурлагын амжилт нэмэгдсэн. 5 дугаар шатны төслийн хүрээнд 2022 онд 3 эмхэтгэлийг хэвлүүлэн гаргасан. Багш нарын эрэлт хэрэгцээг хангасан, ажлыг хөнгөвчилсөн, уг эмхэтгэл нь суралцахуйн зорилт, агуулгын залгамж холбоо, арга зүй, агуулгын төлөвлөлт, хэрэглэгдэхүүний жагсаалт, нэгж болон ээлжит хичээлийн төлөвлөлт, даалгаврын блюпринт, үнэлэх схем, даалгавар гэсэн бүтэцтэй ба цахим хөтөлбөрийг хавсаргаснаараа хосолсон сургалтын энэ цаг үед хэрэглээний үлэмж ач холбогдолтой. Эдгээр номууддаа Үндэсний ISBN агентлагаас хэвлэн нийтлэгчийн эрх авсан.
✅️3. “Дорнод бага боловсрол” google сайт болон https://baga.dornodedu.mn/ “Дорнод бага боловсрол” Датакомын сервэрт вэб /wordpress/ ажиллуулж байна. Бага ангийн багш нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, мэдээлэл солилцох, сайн туршлага түгээх, хуваалцах зорилготой. Сайтад байршуулсан мэдээллийг шууд татан авч, сургалтад ашиглах тохиргоог хийсэн ба бага ангийн агуулгын хоцрогдлыг арилгах чиглэлээр 6 судлагдахууны 30 цахим цогц нэгжийн хөтөлбөр, 30 сайн туршлагын бичлэг, 5 судлагдахуунаар даалгаврын санг нэгж бүрээр боловсруулан сайтад байршуулсан.
✅️4. 4-5 дугаар ангийн монгол хэлний сургалтын хөтөлбөрийн суралцахуйн зорилт бүрээр интерактив цахим хөтөлбөр, flipsnack, flipbuilder программаар 2 эмхэтгэл 3D ном боловсруулан бүтээсэн.
✅️5. Шилдэг арга зүй, тэргүүн туршлагын “Бидний шинэлэг арга зүйн санаа” сэдвээр 25 сургууль гаргаж, төслийн үр дүнг сурталчлан таниулав.
Бэрхшээл, сургамж: Эмхэтгэл гаргахад цаг хугацаа шаардаж байв. Танин мэдэхүйн 6 түвшний даалгаврын сан бүрдүүлэхэд эргэлзээтэй асуудлууд гарч байв. Google сайт болон вэб ажиллуулахад найдвартай сервер орон нутагт ховор байсан.
? "Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө", Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банкны "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 5 дугаар шатны хүрээнд Дорнод аймгийн БШУГ болон 17 сургууль нийт 18 төслийг 135.8 сая төгрөгийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.
Төстэй мэдээ