
ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХ, АРИЛГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ САЙН ТУРШЛАГА /ЗАВХАН АЙМАГ №13/
Шилдэг туршлагын нэр: Хэрэглээний даалгавар боловсруулах
Хэрэгжүүлсэн үйл ажиллагааны танилцуулга: Бага боловсролын сургалтын менежер, багш нартай хамтран суралцагчдын хоцрогдсон агуулгыг судалж, математик, монгол хэл, байгалийн ухааны хичээлээр бага насны хүүхдийн сонирхлыг татахуйц даалгавар боловсруулан, дасгал ажлын дэвтэр бүтээснээр цахим орчинд орох боломжтой суралцагчдад цахимаар, малчны хотонд амьдарч буй суралцагчдад хэвлэмэл байдлаар хүргэн ажилласнаар хичээл хийх идэвх сонирхол нэмэгдэхэд дэмжлэг болсон.
Хүрсэн гол үр дүн: Математик, монгол хэл, байгалийн ухааны хичээлээр хэрэглээний сонирхолтой даалгавар боловсруулан, эцэг эхэд зөвлөмжийн хамт хүргэснээр эцэг эхчүүдэд дэмжлэг болж, суралцагчдын сурлагын хоцрогдлыг бууруулахад дэмжлэг болсон.
Шинэлэг тал: Дасгал ажлын дэвтрийг хүүхдийн хэрэгцээ, сонирхолд тулгуурлан даалгаврыг сонирхолтой хэлбэрээр оруулж өгсөн.
Ашигласан нөөц: Даалгаврын сан
Шилдэг туршлага гэж үзэх шалтгаан: Хүүхэд өөрөө туршингаа мэдлэгээ бүтээх, бататгах
"Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө", Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банкны "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 5 дугаар шатны хүрээнд Завхан аймгийн БШУГ болон 25 сургууль нийт 26 төслийг 157.6 сая төгрөгийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.