НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн батлагдсан бөгөөд энэ хуулийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Уг хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль нь:

  • Нийтлэг үндэслэл
  • Нийтийн мэдээлэл хариуцагч, нийтийн мэдээллийн ангилал
  • Мэдээлэл авах эрхийг хангах
  • Нийтийн мэдээллийн дэд бүтэц
  • Төрийн цахим үйл ажиллагаа
  • Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим үйл ажиллагааны тогтолцоо
  • Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим үйл ажиллагааны талаарх хүн, хуулийн этгээдийн эрх, үүрэг
  • Бусад зүйл гэсэн 8 бүлгээс бүрддэг.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай ЭНД дарж танилцах боломжтой.

Төстэй мэдээ