“БИ БҮТЭЭЛЧ ИРЭЭДҮЙ” АЯНД 30 ГАРУЙ СУРГУУЛЬ НЭГДЭЭД БАЙНА
Хүмүүнлэг иргэнийг хамтдаа бүтээе уриа дор үе тэнгийн дэмжлэг, нөхөрлөлийг таниулах аянд ерөнхий боловсролын сургуулиуд нэгдэж эхэлжээ.
Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, төвлөрөх чадварыг сайжруулах, сууж сургах ач холбогдолтой оёдлын нарийн төрлүүдийг оруулсан загварыг сурах явцдаа өөрийн бүтээлтэй болгох давхар агуулгатай юм.
“Ээлтэй Ертөнц” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа аян нь байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн хөгжүүлэх төвийн санхүүжилтэд зориулагдах бөгөөд тархины саа булчингийн чангарал, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийг дэмжих энэхүү санаачилгыг Боловсролын ерөнхий газар дэмжин оролцож байна.
АНУ, Европын Холбооны Улс орнууд, Азийн улс орнуудад хүүхдийг багаас нь бусдад туслах сэдлийг өгөхийн тулд цэцэрлэг, сургуулиуд хүмүүнлэгийн ажлыг дэмжин оролцдог уламжлал тогтсон байдаг.
Энэ нь цаашлаад нийгэмд эерэг ач холбогдолтой байдаг байна. Иймд сургуулийн удирдлагууд, эцэг эх, асран хамгаалагчид БҮТЭЭЛЧ ИРЭЭДҮЙ АЯНыг дэмжин оролцох уриалгыг хүргэж байна.
Аяны зорилго: Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, төвлөрөх чадварыг сайжруулах, сууж сургах ач холбогдолтой оёдлын нарийн төрлүүдийг оруулсан загварыг сурах явцдаа өөрийн бүтээлтэй болох зорилготой бүтээгдэхүүнийг зорилтот хүүхдүүдэд хүргэх. “БИ БҮТЭЭЛЧ ИРЭЭДҮЙ” аян
Санаачилга: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бүтээлч хандлагад нөлөөлөх, гар оёдлын төрлүүд сурангаа өөрийн тоглоомтой болгох замаар хүмүүнлэгийн үйлст нэгдэх боломжийг олгох. “Ээлтэй Ертөнц” ТББ-аас санаачлан өөрөө бүтээх зөөлөн тоглоомын бэлдцийг гаргаад байна.
Тоглоомын танилцуулга: “Ээлтэй Ертөнц” ТББ-ын дэргэдэх “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрээс 5 төрлийн загвар бүхий хүүхэд өөрөө урлах бэлдэц гаргаж байна. Бамбарууш, үнэг, туулай, шар шувуу, муур зэрэг амьтдын дүрс бүхий энэхүү бэлдэц нь 6 төрлийн гар оёдлын заавартай бөгөөд видео хичээлийн дагуу оёсноор өөрийн хайртай тоглоомоо урлаж сурах болно. (Видео хичээлийг Ханни зөөлөн тоглоомын пэйж дээр байршуулсан)
Бүтээгдэхүүний ач холбогдол: Зураг зурах, гар оёдлоор оёх зэрэг нь нэг төрлийн сэтгэл заслын үйлчилгээ болдог гэдгийг сэтгэлзүйн шинжлэх ухаан зөвлөдөг. Энэ ч утгаараа төвлөрөх, бүтээлчээр сэтгэх, сууж сурах гэх мэт олон сайн үр дүнг таны хүүхдэд өгнө. Өөрөө хийсэн тоглоомоо хайрлах, сэтгэлээ уудлан ярилцах, дотнын найз нь болох болно. Мөн бусдад туслах нинжин сэтгэл, хүмүүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэхэд нөлөөлөх.
Хэрэглэх заавар: Уламжлалт оёдлын төрлүүд болох -Битүүлэх оёдол, Хөших оёдол, Шаглах оёдол Хонин холбоо оёдол, Зах ирмэх оёдол зэрэг оёдлын төрлүүдийг зааврын дагуу бүрэн оёж дууссаны дараа чихэлт дүүргэцээ хийж хөөрхөн тоглоом маань бэлэн болно.
Хаяг: Монгол Улс, Хан-Уул дүүрэг, 24-р хороо, Вива сити хороолол N1 block S3, S4-р цонх
Утас: 94115568
Багцын танилцуулга: ХҮҮХДИЙН ЗАХИАЛГЫН ТООГООР НИЙЛҮҮЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ
 
Төстэй мэдээ