ГЭР БҮЛИЙН ОРЧИНД БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ “ТАБЛЕТТАЙ БАГШ ХӨТӨЛБӨР”-ИЙН БАГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Таблеттай багш” хөтөлбөрийн сургагч багш нар Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт ажиллаж байна.
Бага насны хүүхдийн хэл яриа-танин мэдэхүй, нийгэмшихүй-сэтгэл хөдлөл, хөдөлгөөн-эрүүл мэндийн хөгжлийг цогцоор нь дэмжих, эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулан чиглүүлэгч буюу гэр бүлд суурилсан сургалт явуулах багш /явуулын/ бэлтгэх, багшийн арга зүйг хөгжүүлэх, эцэг эх хүүхэдтэйгээ ажиллах арга барилд суралцах зэрэг орчинд түшиглэсэн боловсролын арга зүйд суралцуулах зорилготой уг хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Өлзийт сум, Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Завхан аймгийн Отгон сумын малчин өрхийн гэр бүлд явуулын багшийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад багш, эцэг эх, асран хамгаалагч, 2-3, 4-5 насны хүүхдэд дэмжлэг үзүүлэн зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байна.
Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих сургалтыг 2023 оны 03 сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд тус сургалтад Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн БШУГ-ын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, цэцэрлэгийг эрхлэгч, явуулын багш зэрэг нийт 48 оролцогч хамрагдаж байна.
 
 
 
 
Төстэй мэдээ