ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
"Хүүхдээ ойлгоё, хайрлая, хамгаалъя" эцэг эх, асран хамгаалагчдын сургалт зүүн аймгуудаар зохион байгуулагдаж байна.
Хэнтий, Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургууль, политехникийн коллежийн багш нар, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, сэтгэл зүйч, сургуулийн эмч, аймгийн төвийн сэтгэцийн эмч нар, эцэг эх, асран хамгаалагч 1000 гаруй хүн оролцлоо.
Сургуулийн нийгмийн ажилтан, сургалтын менежер, эмч нарт сэтгэл судлалын чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч Тэмүүжин сургуулийн удирлага, багш нарт зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.
Төстэй мэдээ