Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн нархан театр “нар, сарны үлгэр” жүжгээ багш, сурагчдадаа толилууллаа
2020-2021 оны хичээлийн жилд зарласан “Боловсролын чанарын шинэчлэл-4” төслийн хүрээнд сургуулийн бага боловсролын багш нарын бичсэн “Эх хэл”, “Хөгжлийн өртөө” төслүүд шалгарч төсөлд тусгагдсан зорилгын нэг болох соёл урлагаар дамжуулан хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлж, төлөвшүүлэхээр “НАРХАН” хүүхэлдэйн театр байгуулж “АНХНЫ ТЕАТРТАЙ СУРГУУЛЬ” боллоо.
Жүжиг уран бүтээлүүдээр дамжуулан хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, ном унших сонирхолтой болгох, зохиолын баатрын дүрийг судлах, гол ба туслах дүрийг ялгах, тэдний онцлог шинжийг таних, таамаглал дэвшүүлэх, зөв хүн байх, театрт жүжиг уран бүтээл үзэх зөв дадалтай иргэн төлөвшүүлэх зэрэг чадваруудыг хөгжүүлэх зорилгоор 3 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа байна.
Анхны уран бүтээлээ 2021 онд 21 дүгээр сургуулийн багш Б.Батчимэгийн зохиол “Шидэт ус” жүжгээр эхэлж хүүхэд багачуудад усаа хайрлах, гамнах, найз нөхдөдөө туслах, эх дэлхийгээ хайрлах, зөв хүн болон төлөвших чанарыг эзэмшүүлэхийг зорьсон бол 2 дахь уран бүтээлээ 2022 онд Д.Содномдоржийн “Норовын намтар” жүжгийг шинэчлэн найруулж, сурагч болон багш нарын баг тоглож, хичээлийн хэрэглэлээ хайр гамтай эдэлж хэрэглэх, хайрлах, гамнах үзлийг төлөвшүүлэхийг зорьсон билээ.
Энэ удаад 3 дахь жүжиг болох 21 дүгээр сургуулийн багш Б.Батчимэгийн зохиол “Нар, сарны үлгэр” жүжгээ сургуулийнхаа нийт сурагч багш, ажилтан албан хаагчдад сурагчдадаа толилууллаа. Сайхан сэтгэл, тусч зантай байх, мөн байгаль эх дэлхийн тухай шинжлэх ухаанч мэдлэг олгох зорилгоор энэхүү бүтээлээ найруулан тавьж хөгжмийн болон бага боловсролын багш, сурагчид оролцон тоглолоо.
Төстэй мэдээ