ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: nomin-erdene@agency.edu.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 70140069-5

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаалын ангилал зэрэглэл

Хариуцсан асуудал

Албан тушаалын тодорхойлолт

Орон тоо

Ажлын байрны төлөв

1

Боловсролын ерөнхий газар

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газар

ТЗ-4

Суралцагчийн үнэлгээний хэлтсийн дарга

Файл татах

1

Нээлттэй

2

Боловсролын ерөнхий газар

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс

ТЗ-6

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний хүнсний хангамж, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

Файл татах

1

Нээлттэй

3

Боловсролын ерөнхий газар

Санхүү, төсвийн хэрэгжилт, зохицуулалтын газар

ТЗ-7

Ерөнхий боловсролын салбарын төсвийн хэрэгжилт, зохицуулалт, санхүүжилт хариуцсан мэргэжилтэн

Файл татах

 

Нээлттэй

4

Боловсролын ерөнхий газар

Санхүү, төсвийн хэрэгжилт, зохицуулалтын газар

 

Сургуулийн өмнөх боловсролын төсвийн хэрэгжилт, зохицуулалт, санхүүжилт хариуцсан мэргэжилтэн

Файл татах

 

Нээлттэй

5

Боловсролын ерөнхий газар

Санхүү, төсвийн хэрэгжилт, зохицуулалтын газар

 

Мэргэжлийн боловсролын салбарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, санхүүгийн тайлагнал хариуцсан мэргэжилтэн

Файл татах

 

Нээлттэй

6

Боловсролын ерөнхий газар

Санхүү, төсвийн хэрэгжилт, зохицуулалтын газар

 

Хөрөнгө оруулалтын санхүүжилт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн

Файл татах

 

Нээлттэй

Төстэй мэдээ