Туршлагын нэр: Оролдлого сайт оройд нь

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЕБ-ын 4-р сургууль


Сурагч О нь 9-р ангид сурдаг, 15 настай, Дауны хам шинж буюу оюун ухааны хөгжлийн хүнд хэлбэрийн хоцрогдолтой. Бүрэг ичимхий, өөрийн дураар авирладаг, хичээлийн 40 минутын хугацаанд бүрэн сууж чаддаггүй байсан.
Хүнээс үг сонсож, хүлээж авах чадвар муу байсан. Ангид хөгжим чангаар сонсох, орилох зэргээр бусад хүүхдүүдийн анхаарлыг сарниулж, саад болдог байсан. ОО-н өрөөнд бие засаж чаддаггүй.

Ажиглагдсан үр дүн: Сайтар ярилцаж, ойлголцоод одоо хичээлийн цагаар ангиас гардаггүй болсон.

Ажиглагдсан үр дүн: Зөв зохистой бие засаж, хэрэглэж сурсан.

Ажиглагдсан үр дүн: Т, Д орсон үгсийг байнга бичүүлж, дасгал ажил хийлгэснээр ялгаж, таньдаг
болсон.

Ажиглагдсан үр дүн: Өөрийн болгосон 5 дууг сурч, дуулдаг болсон.

Ажиглагдсан үр дүн: Үлгэрийн ном байнга уншиж байгаа.

Ажиглагдсан үр дүн: Өмнө нь маш цөөн ярьдаг, хэлж буй үгнүүд нь ойлгогддоггүй байсан бол одоо ярих чадвар нь сайжирч байгаа.


Хүүхдэд гарсан тодорхой эерэг өөрчлөлт:
• Хичээлийн цагаар багшийн өгсөн даалгаврыг хийж, тогтвортой суудаг болсон.
• Хэл ярианы хувьд ахиц гарч ойлголцдог болсон.
• Бусдын тавьсан шаардлагыг хүлээж авч, сонсдог болсон.
• Богино өгүүлбэрийг уншиж чаддаг болсон.
• Гэр лүүгээ ганцаараа явж чаддаг болсон.
• Ангийн хүүхдүүдтэй илэн далангүй харилцаж, ойр дотно болсон.
• Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцдог болсон


See insights and ads
Boost post
All reactions:
176
Төстэй мэдээ