ЗАВХАН АЙМАГТ "PEARSON" АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА...
ЗАВХАН АЙМАГТ “PEARSON” АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ, ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА...
Боловсролын ерөнхий газар "IEDC – Pearson partner Mongolia" байгууллагын хамтарсан баг 2023 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллав. Тус аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага болон англи хэлний багш нарт “Pearson” англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх сургалт, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад 2023-2024 оны хичээлийн жилд баримтлах чиглэл, хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд, сургалтын цахим орчны хэрхэн бүрдүүлэх талаар Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Б.Сарнай танилцуулсан бол "IEDC – Pearson partner Mongolia" байгууллагын зүгээс “Pearson” англи хэлний хөтөлбөрийн талаарх мэдээлэл болон "Pearson English Connect" дижитал платформд хэрхэн ажиллах, сургалтын орчны бэлэн байдалтай холбоотой мэдээллийг өглөө.
Түүнчлэн Завхан аймгийн англи хэлний багш нарын “Pearson English Connect” дижитал платформын мэдлэгийг сайжруулах, заах арга зүйд нь дэмжлэг үзүүлэх, тулгамдаж буй асуудлыг нь илрүүлэн, зөвлөн туслах ажиллагааг хоёр өдрийн туршид зохион байгууллаа.
Тус сургалтад 30 гаруй сургуулийн 50 удирдлага, 67 англи хэлний багш нар хамрагдав.
Төстэй мэдээ