“ХОС ХЭЛЭЭР СУРГАЛТ ЯВУУЛАХ АХИС АРГА ЗҮЙГЭЭР ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, орон нутгийн Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран Баян-Өлгий аймгийн хос хэлээр сургалт явуулдаг сургуулиудад АХИС арга зүйгээр хичээлийн төлөвлөлт хийх, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад дэмжлэг үзүүлэх удирдлагуудын 1.5, багш нарын 2 өдрийн сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Багш нарын сургалтад Өлгий сумын 1, 3, 4, 5, 6, 7, 9, 10 дугаар сургуулийн математик, биологи, дүрслэх урлаг, биеийн тамирын мэргэжлийн багш нар болон 4, 5 дугаар анги удирдсан багш нар, Удирдлагын сургалтад дээрх сургуулиудын болон Толбо, Бугат, Алтанцөгц сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежерүүд хамрагдаж байна.
Сургалтаар:
Хос хэлээр сургалт явуулах АХИС арга зүйн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй болно.
АХИС арга зүйгээр хичээлийн төлөвлөлт хийж, сургалтын хөтөлбөр боловсруулж сурна.
АХИС арга зүйгээр хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах аргачлалд суралцана.
Сургуулийн удирдлагууд АХИС арга зүйг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан байна.
Төстэй мэдээ