"БАГШИЙН ТУСЛАХ" АЖИЛЛАХ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 3 дугаар бүлэг, 6 дугаар зүйлд Тэгш хамруулан сургах боловсролын эрх зүйн орчныг тусгасан.
Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д
📌Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийн онцлог, ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан хүүхдэд боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.
Хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д
📌Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн ялгаатай хэрэгцээнээс хамаарч энэ хуулийн 14.1, 14.3-т зааснаас гадна тусгай хэрэгцээт боловсролын багш, багшийн туслах, эмч, сувилагч, сэргээх болон нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн ажилтантай байна гэж тус тус заасан.
✅Энэ хүрээнд 2023 оны 3 дугаар улиралд Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Багшийн сургуулиас "Багшийн туслах бэлтгэх сургалт"-ыг зохион байгуулж, 29 иргэн бэлтгэгдэж сертификатаа авсан.
✅Эдгээр багшийн туслахуудын ажиллах хүсэлт гаргасан ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
📌Уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын 34, 52, 75, 92, 97, 105, 113, 133, 143, 147, 163, Эрдмийн оргил цогцолбор, Боловсрол цогцолбор сургуулийн захирлууд оролцлоо.
Уулзалтаар:
📌Багшийн туслахын цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллын асуудал
📌Багшийн туслахын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулахад анхаарах зүйл, зөвлөмж, чиглэл
📌Багшийн туслахыг мэргэшүүлэх, давтан бэлтгэх сургалтын асуудлыг ярилцаж, санал солилцлоо.
✅Уулзалтад Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт заасан боловсролын болон дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл болох 25, 29, 55, 63, 70 дугаар сургуулийн удирдлагууд оролцож, зөвлөмж чиглэл өглөө.
Төстэй мэдээ