“СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ- 2024” ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ОНЛАЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Онлайн сургалтыг Боловсролын ерөнхий газар, аймгийн БШУГ, Азийн хөгжлийн банкны L3594, ТА6869 төслүүд хамтран зохион байгуулж байна.
Тус сургалтад 2024 онд орон нутгаас сонгогдсон 163, өмнө төсөлд хамрагдаж байсан 21, Хөвсгөл, Орхон, Булган аймгийн 51 буюу нийт 235 ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнууд хамрагдах бөгөөд БЕГ, БШУГ-ын 84 мэргэжилтэн удирдлагаар ханган ажиллана.
Онлайн сургалтаар сонгогдсон сургуулийн удирдах ажилтнууд сургуульд суурилсан менежментийн талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж, даалгавар үйл ажиллагаагаар дамжуулан сургуулийн түвшинд туршиж, тодорхой үр дүнд хүрэх юм.
Онлайн сургалтын эхний вэбинар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа. Вэбинар уулзалтад нийт 245 оролцогч шууд оролцож, 1100 оролцогч https://www.facebook.com/groups/1129674028386826 хуудсаар шууд дамжуулалтыг хүлээн авч оролцлоо. Уулзалтаар онлайн сургалтын бүтэц, агуулга, зохион байгуулалт, цахим талбарт хэрхэн нэвтрэх, бүртгүүлэх, хамрагдах, төгсөх, ажиллах зарчмын талаар мэдээлэл хүргэлээ.
Онлайн хичээл нь нийт 3 модуль, 17 дэд агуулгаас бүрдсэн бөгөөд сэдэв тус бүрд мэдээлэл, видео тайлбар, подкаст, нэмэлтээр судлах материал, явцын үнэлгээний шалгалт, даалгаврууд байна. Сургалт https://mcdsmgl.newzenler.com/ платформд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулагдана.
Төстэй мэдээ