АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР 12 ДАХЬ ЖИЛДЭЭ...
Ази номхон далайн орнуудын багш солилцооны хөтөлбөр 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.
 
Дадлага туршлагаар дамжуулан багш нарын дэлхийн боловсролын чадавх, соёл хоорондын болон харилцааны ур чадварыг дээшлүүлэх, Ази Номхон далайн бүсийн хүмүүсийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, Боловсролыг харилцан хөгжүүлэх хамтын ажиллагааны загварыг бий болгоход уг хөтөлбөрийн зорилго оршино. Монгол багш нар минь өдөр бүр шинэ сорилтуудтай тулгарч, түүнийгээ даван туулж, суралцаж, хөгжиж байгаа нь дамжиггүй.
Эхний 7 хоногт APCEIU төв байранд Монгол, Камбож, Лаос, Филиппин улсын нийт 34 багш Солонгос хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдсан бөгөөд Багш солилцооны хөтөлбөрийн зорилго, онцлог, ач холбогдол, БНСУ-ын боловсролын тогтолцооны талаар сонирхолтой мэдээлэл сонсож, багш бүр өөрийн зорилгыг тодорхойллоо. Мөн эрүүл мэндийн даатгал, БНСУ-д өргөн хэрэглэгдэх гар утасны аппликейшнуудыг хэрэглээндээ нэвтрүүлж, Солонгос улсад байх хугацаандаа хэрэглэх банкны данс, утасны дугаартай болж, 3 сарын хугацаанд ажиллах сургуулиуд руугаа хуваарилагдан, шинэ орчинд дасан зохицож эхэллээ. Хөтөлбөрийн нээлтэд багш нар маань Монгол үндэсний бий биелгээ хийж, лимбэ тоглон, Монгол бичгээрээ бичиж сонирхуулсан нь оролцогчдын талархлыг хүлээжээ. 
Төстэй мэдээ